ДЭЛХИЙ

Хүний өвөгтэй зэрэг оршиж байсан Парантроп Робустын 2 сая жилийн настай гавал олджээ

Австралын эрдэмтэд Өмнөд Африкаас хүний түүхэн хувьслын явцад шинэ мэдлэг нэмсэн хоёр сая жилийн настай гавал олсон байна. Уг чулуужсан олвор хүний өвөгтэй нэг цагт оршин байсан “үеэл зүйл” гэгддэг эр Палантроп робустын гавал байсан аж.

Мельбурны их сургуулийн Археологийн танхимын судлаачид Өмнөд Африкын Дримолен гэх эртний агуйн системээс уг гавлыг олсон юм. Ийм төрлийн чулуужсан олворууд ихэнхдээ ганц шүд л байдаг учир гавал олдсонд эрдэмтэд баяртай байгаа аж.

Парантроп робуст бидний өвөг болох Хомо эректустэй зэрэг үүссэн гэж эрдэмтэд үздэг.

Доктор Анжелин Лийз уг хоёр “үеэл зүйл”-ийг тайлбарлахдаа “Хомо эректус харьцангүй том тархи, жижиг шүдтэй байсан. Харин Парантроп робуст үүний эсрэг бүтэцтэй. Эл хоёр өөр зүйл хувьслын дивергенцийг харуулж байна. Парантроп робуст удаан хугацааны турш хатуу хоол зажилсаар том эрүү, шүдтэй болсон байх” хэмээжээ.

Мөн тэдэнтэй нэг үед Хомо хайделбергензис амьдарч байсан хэмээн эрдэмтэд үздэг юм.

Эх сурвалж: Independent

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button