Дархан-Уул аймагт үсчин, авто засвар, ББСБ-ууд даваа гаригаас ажиллаж эхэлнэ

Дархан-Уул аймгийн онцгой комисс мэдээлэл хийж байна.
Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээгээр 279, түргэвчилсэн оношлуураар 247 хүнээс шинжилгээ авахад бүгд СӨРӨГ гарсан. арванхоёрдугаар сарын 4-нд PCR шинжилгээгээр эерэг гарсан иргэний мэдээлэл, маршрутыг тодорхойлох ажил үргэлжлэн явагдаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
-Тусгаарлан ажиглах 9 байранд 245 иргэн байна.
- Өнөөдрийн хурлаар Үсчин, Банк бус санхүүгийн байгууллага, Авто засвар, Барилгын материалын худалдааг арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тус байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллах, ажлын байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийхийг анхааруулж байна.
- Өчигдөр Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн харьяат 219 оюутанд түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хариу сөрөг гарсан тул Шар зам ирээдүй хоршооны таван автобусаар 16 чиглэлд тээвэрлэсэн байна. Дархан-Уул аймгаас Улаанбаатар явах иргэдийг www.Smartdarkhan.com цахим хуудсаар бүртгэж эхэлсэн. Өнөөдөр /2020.12.05/ 12:00 цагийн байдлаар 1824 хүн бүртгүүлсэн байна. Цахим бүртгэл хаагдлаа.
-Идэш арга хэмжээнд 1185 иргэн бүртгүүлсэн ба бүртгэл өнөөдөр 17:00 цагт хаагдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.