НИЙГЭМ

Хөл хорио тогтоогоогүй бол халдварын тоо 3.2 дахин нэмэгдэх тооцоолол гарчээ

Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт хөл хорионы дэглэмийг сахиулснаар тархалт хэрхэн буурах таамаглалыг математик тооцооллоор үзүүлсэн байна.

Уг тооцооллоор, эхний дотоодын халдвар аравдугаар сарын 15-нд батлагдсан гэж тооцоход:

  • Нууц үеийн хугацаа = 5.2 хоног,
  • Халдвартай = 2.9 хоног гэж үзсэн байна.

Мөн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 80%, 70%, 55% бууруулна гэж үзэн тооцоо хийжээ.

Олон улсын судалгаанд хөл хорио халдварыг ихэвчлэн 55% бууруулна гэж үзсэн байна.

Энэхүү тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэж болохоор байжээ.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button