УЛС ТӨР

“Х.Баттулгаас өөр Ерөнхийлөгчид нэр дэвших АМБИЦЫН ЭЗДИЙГ ДАРНА”

- ЕТГ-ЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БОЛСОН АРДЧИЛСАН НАМ-

Ардчилсан нам нөгөөдөр Их хурлаа хийнэ. Үүгээрээ тэд намын дүрмээ өөрчлөх юм.  Муу нэртэй, луу данстай С.Эрдэнийгээ УИХ-ын сонгуулийн дараа хөөж явуулчхаад, тэд дүрмээ шинэчлэхээр нухалсан. Ингэхдээ 2016 оны сонгуулийн дараа боловсруулсан АН-ын өнөөх “гайхалтай” дүрмээ хуу ханзалж шиджээ. Ханзлахдаа намын гишүүн бүрээсээ тэднийг хэн удирдахыг асуудаг. Тэд хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихийг  сонгодог дүрмийн заалтаа авч хаяж байгаа аж.

Эдгээр нь ардчиллын суурь зарчмыг хамгийн сайн хангаж өгсөн чимэг болсон заалтууд байв. Шинэ дүрмийн төсөлдөө ингэж тусгажээ.

-ҮБХ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчийг тодруулах асуудлаар нууц санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан хоёр хүртэлх тооны нэр дэвшигчдийг намын ИХ-д өргөн мэдүүлэх;

-Намын Даргын сонгуулийг хоёр үе шаттайгаар журмын дагуу явуулна. Ингэхдээ эхний шатыг ҮБХ-оор хоёр дахь шатыг намын Их хурлаар явуулж дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр сонгон батална.

Ийм байдлаар тэд намын нийт гишүүдээсээ асуудаг дотоод сонгуулийн шинэ тогтолцоогоо авч хаяж байгаа аж. Мэдээж ардчилалд хайртай, язгуураасаа эрх чөлөөг дээдлэгч масс гишүүдээс дэмжлэг хүлээхэд ихээхэн хэцүү. Түүний оронд Үндэсний бодлогын хорооны гишүүдийн нэрсээ эрээн цоохор болтол зурж, хайрцаглах нь илүү амар тусах юм.

-ЗОРИУЛАЛТ НЬ ЕРӨӨСӨӨ Л ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ-

Нэг нам олонх болж, ардчилсан үзэл улам бүүдийж буй энэ үед эл томьёоллоосоо АН өөрөө ч ухарч буй нь туйлын харамсалтай. Энэ бүхний цаад зорилго Х.Баттулга гэдэг хувь хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдүүлэх явдал. Хэрвээ намын бүх гишүүдээсээ асууж, нэр дэвшигчээ тодруулна гэвэл Х.Баттулгын боломж асар их алсарна. Түүний эсрэг хуучин фракцууд хүчтэй ажиллахаар хөдлөөд эхэлсэн.

Тэр утгаараа намын даргаа ч бас Х.Баттулгад “ашиглагдахаар” хүн тавьж байгаад, ҮБХ-г хайрцаглаж, Их хурал дээр ёс төдий гар өргүүлэх аргачлалыг бодож олжээ. Эл дүрмийн төсөл дээр Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн залуус ажиллаж, гаднаас нь бачуурагчид ажигласан нь ч үнэн. Угаас АН эдүгээ Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Төрийн бус байгууллага болж, бүх зүйлээрээ бүрэн хамааралтай болчихсон нь нууц биш.

Энэ удаагийн Их хурлаар Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарын эрх биш эрх чөлөөний мэдрэмжээ алдаагүй хэд нь гишүүддээ хандаж ядаж үг хэлээсэй. Ардчилалд хайртай хэн бүхнийг харсаар байтал АН сөрөг хүчний дүр төрхөө бүрэн гээж, хувь улстөрчийн эрх нөлөөг бэхжүүлэх субьектив тоглолт л хийдэг газар болж хувирчээ.

Тэр олон мянган гишүүд, өдий олон лидертэй нам гэхэд эрх чөлөө хүсэмжлээд олигтой чанга орилчих хүнгүй болчихсон нь харамсалтай. Уг нь Ардчилсан нам ядаж дотооддоо ардчилалтай байх нь эргээд улс орондоо энэ соёлоо бэхжүүлэх чухал хүч болж өгөх юм. Энэ удаагийн Их хурал үнэндээ Х.Баттулгаас өөр Ерөнхийлөгчид нэр дэвших амбицтангуудыг дарахад л чиглэгдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 16, 2020 08:24

Өмөөрөөд үхэх гээд байгаа тэр Элбэгээ Батүүл эд нар чинь ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж хувиа бодсон байх. Эгүүр.мн эргүү сайт ажээ. Ядуу ч юм дөө чаавс. Бяцхан гөлөг мөнгөөр д�##��##�сан болгон луу хэлээ унжуулан гүйж очоод долоож байдаг.

Үнэн
Үнэн
12 сар 16, 2020 08:26

АН-аас хэн ч дэвшсэн сонгогдохгүй гэдгийг бүгд ойлгож байгаа. АН нэр хүндээ �##�дсан. Тэд ямар нэг сонгуульд ороод хэрэггүй болсон. Тэгэхээр сонгогдохгүй суудлын төлөө хоорондоо �##��##�цаад байв�##� бүр л тэнэг хэрэг. Нөгөө �##�аагүй байвгайн арьсыг хуваадаг шиг юм болно. Элбэгдорж, Бат-Үүл, Баабар нар ардчиллаасаа урвсан луйварчид болсон. Тэдний үгийг хүмүүс сонсохоо больсон. Тэд хүртэл энэ тэнд өгүүлэл бичихээрээ ард түмнээсээ айгаад сэтгэгдэл хаадаг болсон. Энэ нь тэд өөрсдөө ардчиллаасаа татг�##�заж байгааг харуулж байна.

Зочин
Зочин
12 сар 16, 2020 09:01

Ямар зорилготой ийм ядруухан худ�##� юм бичдэг хэрэг вэ. Өөрийгөө сэтгүүлч гэж боддог байх даа Өрөвдмөөр "худ�##�дсан" амьтан

мангаруудад
мангаруудад
12 сар 16, 2020 16:02
Reply to  Зочин

БАТТУЛГАА ОДОО ЖД. Ү ХУЛГАЙЛСАН Я.СОДБААТАРЫГ ШОРОНД НЬ АВААЧАА ХИЙЧИХ БУШУУХАН БАС ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯАМЫГ АВЧ ЯВЖ ЧАДААГүЙ

2
2
12 сар 16, 2020 11:08

Шинэ хуулиараа өмнө нь ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн 2021 оны сонгуульд өрсөлдөх эрхгүй шүү дээ

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 24, 2020 19:49
Reply to  2

ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ. ШИНЭ ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ГЭДЭГ ЗАРЧИМ ЯМАР Ч УЛСАД БИЙ. ӨМНӨХ БОЛОН ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БҮГД НЭР ДЭВШИЖ БОЛНО.

Дружба
Дружба
12 сар 16, 2020 11:22

Ардчил�##� сүүлийн ҮeД БОЛООД НЭР ТӨР НЬ УНААД БАЙГАА байгаа учир ш�##�тгааныг зөв тодорхойлж; хуучин хэд нь байхгүй бол АРДЧИЛЫН ИМИДЖИЙГ ЗАЛУУС БҮРДҮҮЛХЭД АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ АВХАД ОЛОН ЖИЛ ШААРДАГДНА. ЯЛЬЯ , БЭХЖҮҮЛЬE ГЭЖ БАЙГАА БОЛ ХУУЧЧУУЛАА ДУУДАА , ПАРТИЗАНУУДАА ДУУДАА ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА

Зочин
Зочин
12 сар 16, 2020 11:35

АН дүрэм журамтай нам шүү,ингэж луйвар хийхийг хүлээн зөвшөөрөхгүй

Зочин
Зочин
12 сар 16, 2020 12:24

Баттулга ерөнхийлөгчийн үед л ядаж ёс төдий ч гэсэн улсаа тоносон олигархи болсон хэсэг нөхөдийг торны цаана суулгаж чадлаа бусад ерөнхийлөгч нар энэ феодолын тогтолцоог үүсгэхэд нөлөөлсөн хүмүүс биз дээ эргээд дурсацгаая Очирбат гуай Монголд юу хийсэн бэ өөрийгөө баяжуулаад л буусан Багабанди гуайн үед энэ улсыг тонож болдогыг гок дээр харуулсан Энхбаяр гуай яасан доороосоо дээш нь татвар төлөх зарчимаар төрийн тогтолцоог ашиглаж баяжиж болохыг зохиосон Элбэгдорж гуайн үед хууль шүүхийн хонгил болгож өөрийн дохисоноор хөдөлөөгүй бүхнийг дээрэмдэж дарамт�##�ж болохыг үзүүлсэн тэгвэл Баттулга гуайн үед яаж байна вэ энэ бүхнийг цэгцэлэхийг оролдож байна харин хугацаа байхгүй улс төрийн болон ард түмний дэмжлэг байхгүй бүх эхлүүлсэнээ дутуу �##�сан могой болгоод явж байна энэ хайран биш гэж үү энэ чинь сайхан амьдрахыг хүсдэг бидний эх орон биз дээ ирээдүйд амьдрах үр ач нар маань хэн нэгэн хэсэг бүлэг төр зайд�##�сан чамайг жаргаана гэж амласан авилагачидын үгэнд хууртаж насаа барах ёсгүй билээ. энэ бүхнийг үгүй хийх гэж тэмцсэн ганц үзэгдэл болж үлдэх хувь одоогийн ерөнхийлөгчид үлдэж байна түүх хамгийн сайн шүүгч түүх болж үлдэхцаг хугацаа байдаг бүгд харах байх үгүй ядаж л хойч үе нь үнэлэх бизээ

Зочин
Зочин
12 сар 17, 2020 16:09
Reply to  Зочин

Байд�##� ийм л байгаашдээ. АН-ынхан үүнийгээ ойлгохгүй намын дүрэм сонгуулийн журамнаас болоод байгаа юм шиг ажиллав�##� бүр мөсөн унана. Төрөөс төрүүлсэн тэр бумтануудынхаа хөрөнгийг улсад буцааж өгүүлвэл ард түмэн дэмжинэ.

Зочин
Зочин
12 сар 16, 2020 18:05

sanjnyatiig demj ardchilaliinhan

Иргэн
Иргэн
12 сар 16, 2020 21:28

Х.Баттулга бол монголын ард түмэнд золоор тохиосон Ерөнхийлөгч.

Зочин
Зочин
12 сар 16, 2020 22:37

Санжмятавийг өрсөлдүүлэх ёстой

Зочин
Зочин
12 сар 19, 2020 23:28
Reply to  Зочин

Х.Баттулга гэж хадны МАНгаа байгаагүй бол АН-өдийд эрх баригч нам байх байлаа!!Тэр МАНгарын Хүрэлсүгийн ЗГ-ыг хамга�##�ж С.Эрдэнийг унагааж хорлоогүй байсан бол АН-д ял�##�т байгуулж эрх барих бүрэн боломж байсан юм шүү!!

иргэн
иргэн
12 сар 20, 2020 10:57

өө АН-аас ирэх Сонгуульд Ерөнхийлөгчид Нэр дэвшээд явчих олигтой юмнууд нэг ч байхгүй , С,Эрдэнээс эхлээд Э,Батүүл, Ц,Элбэгдорж гээд Намаа, Улс орноо Сүйрүүлсэн Хогийн Хулгайчуудыг хэн ч сонгохгүй шүү дээ,

1
1
12 сар 20, 2020 13:21

Баттулга ерөнхийлөгч дахин сонгогдвол ард бидэнд төр улсад л хэрэгтэй дээ

Зочин
Зочин
12 сар 28, 2020 00:13
Reply to  1

БАТТУЛГА АХИЖ СОНГОГДОХ БОЛОМЖТОЙ БОЛ БОЛСОН НЬ ДЭЭР. ӨӨР УЛСАА ГЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ ОДООГООР ГАРАХГҮЙ.

Зочин
Зочин
12 сар 20, 2020 20:24

АН- д харин яаж Баттулга байсан юм. Өөр үзээд өгье ч гэсэн олигтой хүн �##�га. Бушуухан шинэчлэл хийгээд з�##�уусаа бэлд л дээ

зочин
зочин
12 сар 21, 2020 01:20

ардчилсан

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 24, 2020 19:50

ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ. ШИНЭ ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ГЭДЭГ ЗАРЧИМ ЯМАР Ч УЛСАД БИЙ. ӨМНӨХ БОЛОН ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД БҮГД НЭР ДЭВШИЖ БОЛНО.

unshigch
unshigch
12 сар 25, 2020 12:51

ta nar darj bna gej hor nairuulj baigaad yu ch ugui hotsordog shuu

Холбоотой мэдээ

Back to top button