Нийгмийн
Манай улсад АНУ 50 ШИРХЭГ амьсгалын аппарат хандивлажээ

Манай улсад АНУ-аас 50 ширхэг амьсгалын аппарат хандивласан байна. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад суугаад онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрбээр “Аливаа хямралын үед анд нөхөд хамтдаа байдаг. Монгол дахь Стратегийн түншүүддээ өгсөн амлалтаа биелүүлж, коронавирустэй тэмцэхэд туслахаар Америкт үйлдвэрлэсэн амьсгалын 50 аппарат авчирлаа” хэмээн бичжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.