Нийгмийн

ЗААВАР: Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ ингэж бүртгүүлнэ

Улсын бүртгэлийн байгууллага болон Татварын цахим тайлангийн системээр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлснээс бусад хуулийн этгээд арванхоёрдугаар сарын 31-ний дотор www.e-mongolia.mn цахим хуудсаар хүсэлтээ ирүүлэхийг УБЕГ-аас анхааруулж байна.

Хүсэлтээ хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах аж.

Алхам 1:

Цахим үйлчилгээний нэгдсэн портал  www.e-mongolia.mn цахим хуудас руу нэвтэрч орох.

Алхам 2:

НЭВТРЭХ цонхон дээр дарж нэвтэрч орно уу.

Хэрвээ та бүртгэлгүй бол БҮРТГҮҮЛЭХ цонхон дээр дарж бүртгэлээ хийнэ үү.

Өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөнө үү.

Алхам 3:

Та нэвтэрч орсныхоо дараа БИЗНЕС ЭРХЛЭЛТ цонхон дээр дарна уу.

Алхам 4:

Бүртгэл хэсэг дотроос "Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг бүртгүүлэх хүсэлт илгээх" сонгож орно уу.

“ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ” цонхон дээр дарна уу.

Алхам 5:

Та өөрийн хуулийн этгээдийн регистрийн дугаарыг оруулахад хуулийн этгээдийн нэр гарч ирэх бөгөөд утасны дугаараа бичин хүсэлтээ илгээнэ.

Алхам 6:

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллээ бүртгүүлэх хүсэлтээ амжилттай илгээсэн тохиолдолд дараах цонх гарч ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button