ДЭЛХИЙ

“KFC” тахиа халаагчтай тоглоомын консол гаргана

Түргэн хоолны сүлжээ ресторан “KFC” “Xbox” болон “Playstation”-тэй ижил өөрийн гэсэн тоглоомын консол гаргахаа мэдэгджээ. Уг тоглоомын төхөөрөмж нь тахианы мах халаагчтай байх юм.

Уг консолыг дэлхийн томоохон техник хангамжийн компани загварыг нь гаргаж байгаа бөгөөд шилдэг тоглоомуудыг ачаалах хүчин чадалтай байх ажээ.

“KFC” компани өнгөрсөн зургаадугаар сарын үед тоглоомын төхөөрөмж бүтээнэ гэх мэдэгдэл гаргаж байсныг олон хүн зүгээр л нэг хошин маркетингийн гэж бодож байсан юм.

Тус консол тахиа халаахдаа системийн эд ангиас үүссэн дулааныг ашиглах юм байна. “KFC” компанийн төлөөлөгч “BBC” агентлагт ярилцлага өгөхдөө “Энэ төхөөрөмж видео тоглоомыг дээд үзүүлэлттэй нь ачаалах хүчин чадалтай байх юм. Мөн таныг тоглож байх зуур хоол халаана. “Sony”, “Microsoft” хоёр хэрхэн тахиа халаагч суурилуулах талаар зөвлөмж авмаар байвал бидэнтэй холбогдож болно шүү” хэмээн хошигнон хэлжээ

Одоогийн байдлаар “KFC компани” үнийн мэдээллийг дэлгээгүй байгаа юм.

Сонирхуулж хэлэхэд өнгөрсөн хоёрдугаар сард “KFC”, “Crocs” компанитай хамтран шарсан тахианы зурагтай гутал гаргаж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button