УЛС ТӨР
ЗГ: Аймгуудын бэлэн байдлын зэргийг гуравдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ.
Мөн хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа. Ингэхдээ тусгай үүргийн нислэг, ачаа тээврийн үйлчилгээ хэвийн явна” гэлээ.