Нийгмийн
Улаанбаатар хотоос бусад 21 аймгийг эрсдэлгүй бүс хэмээн үзжээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Мэдээллийн үеэр Шадар сайд Я.Содбаатар аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны гуравдугаар сарыг дуустал сунгасан болохыг мэдэгдэв. Тодруулбал:
Засгийн газраас 21 аймгийг эрсдэлгүй бүс хэмээн үзсэн тул 2021 оны гуравдугаар сарыг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Тус аймгуудад 14-41 хоногийн хугацаанд нэмж халдвар бүртгэгдээгүй байна. Иймд Сэлэнгэ аймгаас бусад аймгууд хэвийн байдалд шилжих боломжтой болж байна. Одоогоор Улаанбаатар хот эрсдлийн цэг болоод буй юм.
О.ЭНЭРЭЛ
aimguud yah we? hotoo l hurdan arga hemjee awaachee
hotin pass tai irgededee mungun tuslamj uzuuleh bolson bna daa