ДЭЛХИЙ

Атлантын далайгаас шинээр 12 зүйлийн организм олжээ

Далайн ёроолын ихэнхийг хүн төрөлхтөн судалж амжаагүй байгаа. Тийм учир бидний мэдэхгүй мянга мянган төрөл зүйлийн амьд организм далайн гүнд амьдарч байгаа нь дамжиггүй.

“Atlas” төсөл ажиллаж буй эрдэмтэд сүүлийн таван жилийн турш  Атлантын далайг судлах явцдаа 12 зүйлийн далайн хөвд, шүр, нялцгай биетэн илрүүлсэн байна. Далайн ёроолын ихэнх хэсгийг хүн төрөлхтөн судлаагүй учир тэдгээр шинэ зүйлийн организмуудыг одоо хүртэл илрүүлээгүй байжээ.

Судалгааг явуулсан эрдэмтэд эдгээр шинэ зүйлийн организмууд цаг уурын өөрчлөлтийн хорт нөлөөнд аль хэзээний автсан байх магадлалтай гэдгийг дурджээ.

Учир нь далайд шингэх нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэссэнээр илүү хүчиллэг орчинтой болгосон байна. Мөн тэд эдгээр шинэ төрөл зүйлийн организмуудыг хамгаалахад оройтоогүй гэдгийг сануулсан юм.

Тус судалгаанд оролцсон Ливерпулийн их сургуулийн далайн химич профессор Жорж Вулф хэлэхдээ “Далайн ёроолын зураглалтай  харьцуулахад ангараг гараг болон сарны гадаргуун газрын зураг илүү боловсронгуй.Тийм учир далайн ёроолоос үргэлж шинэ зүйл олддог. Дан ганц төрөл зүйл бус бүхэл бүтэн экосистем олдох нь бий” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button