НИЙГЭМ

Лам нар “Асралын аян-2” сайн үйлсийн аян зохион байгуулж байна

|Монгол лам хуврагууд  “Асралын аян-2” нэртэй сайн үйлсийн хүмүүнлэгийн аян Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж байна. 

Дэлхий дахинд тархаад буй аюулт өвчин манай оронд ч нүүрлээд байгаа билээ. Иймд бид иргэний үүргээ ухамсарлаж, лам хүний энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс эх орондоо болон гадаадад сурч буй нийт Монгол лам нарын санал санаачилгаар бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед хүнсний хангамжийн дутагдалд орсон айл өрхүүдэд туслах зорилгоор хоёр дахь удаагийн “Асралын аян 2“-ыг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 12-р сарын 28-нд 15 машинтай 60 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүнлэгийн баг нийслэлийн 6 дүүргийн тусламж нэн шаардлагатай байгаа 300 гаран айл өрхөд 1 айлд 50.000 төгрөгний үнэ бүхий мах, гурил, аарц, ургамлын тос хүргэж өгсөн байна. Уг үйл ажиллагааны явцад  УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж зохих заавар журмыг чанд мөрдөн ажилсан болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай   Өлзий хутагийн цог бадран дэлгэрэх болтугай.

                                             Монголын нийт лам хуврагуудаас


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button