Нийгмийн
Д.Маралгуа “2020 оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” жагсаалтад оржээ

“TC Chandler” ютүб хуудас болон “The Independent Critic” сайт хоёр жил бүр “Оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”, “Оны хамгийн царайлаг эрэгтэй” жагсаалт гаргадаг. Уг жагсаалтыг 1990 оноос хойш жил бүр гаргасаар ирсэн юм.
Тэгвэл энэ жилийн “Оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” жагсаалтын 92-т модель Д.Маралгуа орсон байна. Харин “Оны хамгийн царайлаг эрэгтэй” жагсаалтын нэгт Швед гаралтай ютүбер Феликс Кьеллберг нэрлэгдсэн байна.
“Оны хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” жагсаалтыг эндээс үзнэ үү.
“Оны хамгийн царайлаг эрэгтэй” жагсаалтыг эндээс сонирхоно уу.
Эх сурвалж: TC Chandler
Б.БУЯНДОРЖ