УЛС ТӨР

Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарыг "Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар томиллоо

Засгийн газраас "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирлуудын албан тушаалд Ц.Цолмон, Л.Хосбаяр, Л.Энхболд нарын гурван хүнийг томилохоор болсон. Улмаар АТГ-т ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг хянуулахаар шилжүүлсэн байдаг. Тэгвэл АТГ-аас хариу ирснээр өнөөдөр "Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралджээ. Улмаар дээрх гурван хүнийг дэд захирлуудын албан тушаалд томилсон байна.

Дэд захирлаар томилогдохоор материалаа АТГ-т газар хүргүүлээд буй Ц.Цолмон нь УИХ-ын дарга М.Энхболдыг байхад Тамгын газрынх нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Түүнийг улс төрийн хүрээнд М.Энхболдын хүн гэх нь бий.

2012 онд УИХ-ын гишүүнээр Өмнөговь аймгаас сонгогдож, дөрвөн жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Түүний хувьд 2018 онд ЖДҮХС-аас эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газраас хүргүүлж байсан юм. .

УИХ-ын гишүүн гишүүн С.Ганбаатарыг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан Л.Хосбаяр МАН-д элсч, тус намын залуучуудын байгууллагын идэвхтэй гишүүн болсон гэдэг. Мөн түүнийг "Мон лаа” -ийн Л.Хосбаяр гэдэг бөгөөд өдгөө Д.Тогтохсүрэн гишүүний зөвлөхөөр ажиллаж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-12-30 22:17

Амьгүй �##�батын тоог нэмсээр л Хүүк!

Холбоотой мэдээ

Back to top button