НИЙГЭМ

БЛУМБЕРГ: Монгол Улс 165 мянган тун КОРОНАВИРУСИЙН ВАКЦИН захиалжээ

Блумберг агентлаг дэлхийн улс орнууд ямар тун хэмжээний коронавирусийн эсрэг вакцин захиалсан талаар мэдээллийг инфографик байдлаар бэлтгэн хүргэсэн байна.

Үүнд Монгол Улсыг хүн амынхаа 5 хувийг вакцинжуулах тунг буюу 165 мянган хүн тун вакциныг захиалсан хэмээн мэдээлсэн байна.

Дэлхий нийтээр 8.25 тэрбум тун вакцины захиалга хийгдээд буй аж. Эдгээрээс Оксфордын их сургуулийн эрдэмтдийн бүтээсэн AstraZeneca вакцин хамгийн их захиалгыг авчээ.

Харин улс орнуудын хувьд Канад улс захиалгаараа тэргүүлсэн байна. 114 сая тунг буюу хүн амаа гурван удаа вакцинжуулж хүрэх хэмжээний тунг захиалсан байна.

Манай улсын хувьд чухам ямар төрлийн вакцин захиалсан нь тодорхойгүй байна. ДЭМБ-аас одоогоор аль нэг вакцинд итгэмжлэл олгоогүй байгаа. Хэрэв олговол нэгдэн орсон КОВАКС хөтөлбөрийн хүрээнд уг батлагдсан вакцинаас авна гэдгийг Засгийн газрын зүгээс мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button