УЛС ТӨР
НДШ төлөгчийг торгууль, алдангиас чөлөөлөх хуулийн төслийг эцэслэн батлахаар шилжүүлэв

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Үүгээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийв. Санал дэмжигдэж, хуулийн төслийг батлахаар Төслийн байнгын хороо руу шилжүүллээ. Байнгын хороо бэлтгэсний дараа чуулганаар дахин хэлэлцэж, батлах юм.
Хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА