НИЙГЭМ
Өнөөдөр зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Үүгээр манай улсад коронавирусийн 20 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлсэн билээ.
Мөн халдвартай хэмээн оношлогдож, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан зургаан хүн эдгэрч, эмнэлгээс гарсан сайн мэдээтэй байна. Манай улсад нийт 1215 халдварын тохиолдол бүртгэгдсэний 830 нь эдгэрээд байгаа юм.
Г.САНСАРМАА