НИЙГЭМ

Х.Баттулга: Өрх бүрд нэг сая төгрөг өгөх саналаа дахин дэвшүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шинэ жилийн мэндчилгээ

Дээдсийн голомтоо залгамжилсан монголчууд аа!

Дэлхий даяар түгэн суурьшсан элэг нэгт монгол угсаатнууд аа!

Шинэ он эхлэхэд хэдхэн хором үлдлээ. Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүллийг тээсэн 2021 он айсуй.

Улиран одож буй 2020 оныг дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахад нийтдээ зориуллаа. Гурав дахь мянганы хорь дахь он бидэнд эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэнийг ухааруулсан, ийм жил болж өнгөрлөө.

Монгол Улсын төр засаг ард иргэдийнхээ амь нас, аж амьдрал, эдийн засгийн тусгаар тогтнол хийгээд шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд цаг алдах эрхгүй гэдгийг энэ цаг үе бидэнд нотлон харууллаа.

Одоогоос яг нэг жилийн өмнө, 2020 онд шилжих агшинд миний бие Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр улсын өмчлөлд буцаан авсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, эхний орлогоос нь тэтгэврийн зээлтэй бүх ахмадуудынхаа өрийг тэглэх тухай мэдэгдэж байсан нь саяхан мэт санагдаж байна.

Айсуй 2021 оныг угтах энэ торгон мөчид дэлхийн улс орнуудын жишгээр нийт өрхийн амьжиргааг тэтгэх, үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн ажлын байрыг хадгалах зорилгоор үндэсний үйлдвэрлэгчдээс бараа, бүтээгдэхүүн худалдан авахад зориулан өрх бүрд нэг сая төгрөгийн эрхийн бичгийг олгох санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие дахин дэвшүүлж байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагын нийт албан хаагчид маань олигархуудын оффшор бүсэд нууцалсан асар их хэмжээний хууль бус хөрөнгийг нь илрүүлж, буух эзэнтэй, буцах мөртэй эзэн холбогдогчдыг нь тогтоосоор байна.

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хууль хяналтын байгууллагуудыг хуулийн хүрээнд хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж байсныг та бүхэн мэдэж байгаа.

Шударга ёсыг сахин хамгаалах тэмцлийнхээ хүрээнд хууль хяналтын байгууллагын албан хаагчид төрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийг хамгаалж, ард түмний өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж байна. Тухайлбал, төрийн өндөр албан тушаалуудыг ард иргэдийн итгэл найдварыг хүлээн хашиж байхдаа иргэдийн боломж, улсын өмч, нийтийн хөрөнгийг хулгайлсан цагаан захтнуудын хэргүүдийг анх удаа шалгаж эхлүүлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу баялгийг нийт иргэдэд тэгш хүртээх боломжийг шударга ёсны төлөөх тэмцэл маань эхлүүлээд байгаа нь энэ.

Энэ тэмцэл амаргүй, бэрх нөхцөлд явагдаж байна.

Баялгийн шударга хуваарилалт нэг, хоёр удаагийн арга хэмжээгээр хязгаарлагдах ёсгүй юм. Хамгийн сайн халамж бол ажлын байр хэмээх хандлагаар монгол хүн бүрийн амьдралыг дэмжин тэтгэх тогтвортой бодлого болох ёстой.

Монгол Улсын иргэд бол монгол төрийн язгуур үндэс мөн.

Шинэ он солигдох энэ алтан агшинд 2021 он амар амгалан, эрүүл энхийг авчирч, улс түмнээрээ аз жаргалтай, сэтгэл тэнүүн байж, шударга ёс ялан мандахын ерөөлийг дэвшүүлье!

Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд тэгш жаргаж, хөгжин мандахын чөлөө учрал бүрдэх болтугай!

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Ерөнхийлөгч үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зөрчиж мөнгөний амл####т өглөө. Өмнө нь бас банкны тухай багц хуулийг зөрчиж өр тэглэх амл####т өгч байсан. Хууль зөрчсөн амл####тыг. Хүрэлсүх биелүүлэх ёсгүй. Ерөнхийлөгч улсын төсвийг битгийхэл . Тамгын газрынхаа төсвийг ч зарцуулах эрхгүй. Ерөнхийлөгч үндсэн хуулийг удаа дараа зөрчиж байна.

    1. ТЭР МөНГөЗөНГө ЯАХВЭЭЭ МУДААКУУДАА!!!!! ЭНЭ УЛС ОРНЫГ ШУДАРГА ёС ХАРИУЦЛАГЫН ЖИЛ Рүү ЕРөНХИЙЛөГЧ МААНЬ ЧИРЛЭЭ үИЙ НЬ САЙН ДУУСТАЛ НЬ СОНС ЦАГААН ЗАХТНУУД АА!!!! ТА НАРТ ИХ БАЛАГТАЙ ЖИЛ ИРЛЭЭ!!!!! ХУЛГАЙ ХИЙЖ ИРСЭН БОЛ ЭРТХЭН АЛБАН ТУШААЛАА өГЦГөөГөөД ДАРУУХАН ШАЛГУУЛЦГАА ХУЛГАЙЛСАН АРД ТүМНИЙ БОЛОМЖИЙГ ГАРГАЖ өГөХГүЙ БОЛ ХУУЛЬ ГЭРТ ЧИНЬ ЯВААД ОРЛОО ГЭЖ БАЙНА ТөМөР ЗАМЫН ДАРГАА, ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДАРГАА!!!!!

  2. Энэ хүнд үед зөв санаачлага гэж бодож байна,Биелэх болтугай, Бид 3хан саяуулаа шүү дээ

  3. emujin Uyanga goyo shuu shudraga helsen bnlee. ene huniiig demjij bsn bolisoon Undarma Baatartaigaa uhee ####ooooooo luivarchid zalilan unegnuuudeee uheeeeee

  4. Ёстой сонгуулийн популист мэндчилгээ байна лээ. Эрх мэдэлгүй байж мөнгө амлаад зовлонг нь засгийн газар үүрнэ, сөнгө нь улсын төсвөөс гардаг. Бэлэнчлэх сэтгэлгээтэй монголчуудын сэтгэл зүйгээр тоглож, ингэж буруу тийш нь з####ж болохгүй дээ.

    1. Тиймшүү улсынхөа эдийн засгийг огт бодохгүй яаж сайн хүн болж харагдах вэ л гэж бодох юм

  5. Зээл авч чадаагүй тэтгэврийнхэнд 1 сая төгрөг өгнө гэсэн таг чиг??? Тэтгэврийн зээл тэглэхдээ ч 1 саяас доош зээлийг тэглэх байсан юм. Учир нь 6-10 сая төгрөгний тэтгэврийн зээлийг бизнэс хийдэг баячууд л авдаг байх. Хүн бүрт 1 сая өгөхөөсөө өмнө зээлийн тэглэлтэнд хамрагдаагүй тэтгэврийнхэнд амласан 1 сая өгчих.

  6. Ард иргэдийн амьдр#### хүнд байна шүү юмны үнэ нэмэгдсэн мах гурилаа хольж идэхээс өөр өөдтэй ч идэж ууж чадахгүй амьдр#### хүнд байна ер нь энэ сэтгүүлч нар хүнд амьдр####тай айлуудаар орж үзэж тэдгээрийг сурв####жлага болгон гарган энэ амьдр####аас тасарсан улсуудад үзүүлж баймаар байна ерөнхийлөгчийн энэ сан#### зөв ажил шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button