НИЙГЭМ

“Happy Town” хотхоны 2-р орцны оршин суугчдыг 14 хоног оруулж, гаргахгүйгээр тусгаарлажээ

БЗД-ийн 5-р хороонд байршилтай “Happy Town” хотхоны 72-р байрны 2-р орцыг цагдаагийн байгууллагад хамгаалалтад авч, тусгаарлажээ. Тус орцны айлаас коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээллийг СӨХ-ны ажилтнууд өгч байна.  

Тэдний мэдээлж буйгаар маргаашаас эхлэн хотхоны бүх дэлгүүр, худалдаа үйлчилгээний байгууллага ажиллахгүй. Мөн тусгаарлагдаж, үүдэндээ хаалт тавиулсан 2-р орцны иргэдийг 14 хоног оруулж, гаргахгүй юм байна.

Тус хотхон БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн хажууд байршилтай юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

    1. зөв зөв. хөл хориог чангатгах хэрэгтэй. гадуур их тэнэж, с####хинд гарч архидан согтуурч бна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button