ОРОН НУТАГ
Дархан-Уул аймагт нийгмийн харилцаанд их оролцдог иргэдээс шинжилгээ авч эхэллээ

Дархан-Уул аймаг ногоон бүс болох зорилгоор худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид зэрэг нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог иргэдээсээ коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авч эхэллээ.
Хоёр өдрийн турш үргэлжлэх уг шинжилгээнд 22 байгууллагын 12,000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 10 цэгт зэрэг зохион байгуулж буй юм.