УЛС ТӨР

Монголын парламент цахим тогтолцоонд шилжлээ

Монгол Улсын 30 жилийн түүхт парламент технологийн дэвшлийн хөгжлийг ашиглан цар тахлын үед цахимаар чуулганы хуралдааныг тасралтгүй үргэлжлүүлсээр байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед УИХ тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, шуурхай шийдвэр гаргаж, ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна. /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Татварын алдангиас чөлөөлөх тухай хууль, НДШ-ийн төлбөр, алдангиас чөлөөлөх тухай хууль зэрэг цаг үеийн асуудлыг шийдэх чухал хуулиудыг цахимаар хуралдан баталлаа.

Үүнээс гадна олон нийтийн санал, хүсэлтэд нийцүүлэн хууль боловсруулах Lawforum.parliament.mn, Lawmaker.parliament.mn цахим системийг нэвтрүүлээд байна. Тус цахим системд энгийн иргэд, эрдэмтэн судлаачид болон тухайн хуулийн төсөлтэй холбоотой салбарын мэргэжилтнүүд шууд холбогдож, санал бодлоо илэрхийлэх боломжтой. Энэхүү цахим тогтолцоо нь парламентын үйл ажиллагааг нээлттэй, ардчилсан байх зарчимд нийцүүлэхээс гадна хууль тогтоох, хэрэгжүүлэхэд томоохон дэвшил авчрах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button