Нийгмийн

Сураггүй болсон 83 настай иргэнийг хошин шогийн жүжигчин Д-ийн машинаас нас барсан байдалтай олжээ

Даваажавын Дүүрэн хэмээх 83 настай буурай арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр  тухайн өдөр гэрээсээ бор өнгийн малгайтай куртик, эрээн ороолт, хар өнгийн саравчтай ноосон малгай, цэнхэр жинсэн өмд, саарал өнгийн үдээстэй пүүзэн гуталтай гарсан байдаг.

Тэгвэл харамсалтай нь түүнийг 18 хоног эрэн хайсны эцэст нас барсан байдалтай олсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал хошин шогийн жүжигчин Д-ийн автомашинаас осгосон байдалтай олсон байна. Одоогоор цагдаагийн байгууллагаас тус жүжигчнийг саатуулан шалгаж эхлээгүй байгаа аж. Талийгаачийг хаана, хэний автомашинаас олсон болон бусад зүйлсийг хэлээгүй болохыг талийгаачийн ар гэрээс хэллээ.

Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button