ДЭЛХИЙ

Иран уран баяжуулалтыг нэмэгдүүлж хорин хувь хүргэнэ гэв

Иран улс Фордов үйлдэрийн уран баяжуулалтыг 20 хувь болгож өсгөх болсон талаар Олон улсын атомын энергийн агентлагт мэдэгдэл хүргэсэн байна. Иран 2015 онд БНХАУ, Франц, Герман, ОХУ, Их Британи болон АНУ-тай хийсэн тохиролцооны дагуу ураны баяжуулалтыг 4 хувиас доогуур барих ёстой байжээ. Гэвч 2018 онд АНУ уг тохиролцооноос гарч хориг тавьж эхэлснээс хойш Иран баяжуулалтаа нэмсэн ч 4.5 хувиас хэтрүүлээгүй аж.

Олон улсын атомын энергийн агентлагт Иранаас хүргэсэн мэдэгдэлд баяжуулалтаа хэзээнээс нэмэх талаар дурдаагүй юм байна.

Баяжуулсан уран гаргаж авахын тулд ураны гексафторидын хийг центрифугддэг цөмийн хуваагдалд ашиглахад хамгийн тохиромжтой U-235 изотопыг салгадаг ажээ. 20 хувийн баяжуулалттай гэдэг нь U-235-ын агууламж төдий хэмжээнд байгаа гэсэн үг. 3-аас 5 хувийн агууламжтай ураныг цөмийн цахилгаан станцад ашигладаг. Харин 20 эсвэл түүнээс дээш хувийн баяжуулсан ураныг судалгааны реакторуудад хэрэглэдэг юм. Цөмийн бөмбөг хийхийн тулд 90 хувийн агууламжтай уран ашигладаг ажээ.

Өнгөрсөн арван нэгдүгээр сард Ираны цөмийн физикч Мохсен Фахризаде алуурчдын гарт амиа алдсаны дараа тус улсын Парламент уран баяжуулалтыг 20 хувь болгож нэмэх хуулийн төслийг баталсан юм. Уг хууль дор НҮБ-ын шалгагчид Ираны цөмийн Фордов болон Натанз хотын цөмийн байгууламжид очихыг хориглох юм. Мөн тус улсын газрын тос болон санхүү эдийн засгийн салбаруудад тавьсан хоригийг хоёр сарын дотор цуцлахгүй бол 20 хувийн баяжуулалтыг үргэлжлүүлэх аж.

Хэрвээ АНУ тохиролцоог хэрэгжүүлж эхэлбэл Иран улс шаардлагыг дахин биелүүлж эхлэх хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button