ДЭЛХИЙ

Их Британи цөөн тохиолдолд “КОВИД-19”-ийн хоёр өөр вакцин хийнэ гэв

Хоёр өөр вакцины тунг тариулах нь дархлаа тогтцод хэрхэн нөлөөлдөг талаар баримт хомс. Гэвч Их Британи улс цөөн тохиолдолд “КОВИД-19”-ийн хоёр өөр вакцины тунг тарих зөвшөөрөл олгох болно гэв.

Их Британийн Засгийн Газар өнгөрөгч сарын 31-ны өдөр гаргасан удирдамжид өмнө нь хийсэн “КОВИД-19”-ийн вакцин дууссан байвал өөр тун тарьж болно хэмээсэн байна. Тус удирдамжаас харвал “Ижил тун олдохгүй байвал, эсвэл эхний удаа тарьсан вакцин үл мэдэгдсэн тохиолдолд өөр вакцины нэг тунг хийх нь зүй ёсны хэрэг” гэжээ.

“Public Health England” байгууллагын дархлаажуулах үйл ажиллагааг хариуцсан дарга Мэри Рамсай Засгийн Газар  маш вакциныг холихыг зөвлөөгүй бөгөөд маш цөөн тохиолдолд л хоёр өөр тариа хийх болно гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ долоо хоногийн эхээр Их Британи улс цар тахлын нэгдүгээр давлагааны үед “КОВИД-19”-ийн өвчтөнүүдийг хэвтүүлэхээр барьсан эмнэлгүүдээ эргэн ажиллагаанд оруулсан. Их Британи “Pfizer/BioNTech” болон “AstraZeneca/Oxford” нарын вакциныг хамгийн эхэнд баталсан улс болсон билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button