Нийгмийн

Гар дээрээс согтууруулах ундаа дамлан худалдаалж байсныг илрүүлжээ

Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс 2-ны хооронд гар дээрээс архи, согтууруулах төрлийн ундааг үнэ нэмж дамлан худалдаалж байсан хэд хэдэн зөрчлийн шинжтэй хэргүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, арга хэмжээ авчээ. Тодруулбал 2020.01.01-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, цахимаар зар тавьж, хүргэлтээр "Quality” 0.75 литрийн архи, "Экс” 0.75 литрийн архиудыг тус тус хууль бусаар гар дээрээс борлуулж байсан зөрчлийг илрүүлжээ.

Мөн 2020.01.02 нь Дүнжингарав худалдааны төв орчим приус маркийн автомашинаар 0.75 литрийн хэмжээтэй “Соёрхол” 0.75 архи худалдаалж байсан иргэнийг саатуулсан байна. Түүнчлэн тус дүүргийн 11-р хороонд үйл ажиллагаа явуулдаг "Батрашаант" хүнсний дэлгүүрт 100 гр "Хараа” архи 112 ширхэг, 200 гр "Хараа” архи 23 ширхэг, 250 гр "Хамаг Монгол” архи 16 ширхэгийг нууцаар борлуулж байсныг тус, тус хураан авчээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-03 19:39

архиа зараач

Холбоотой мэдээ

Back to top button