ДЭЛХИЙ

Трамп Жоржиа мужаас өөрт нь санал өгсөн хуудас олохыг шаарджээ

Өнгөрсөн арвах хоёрдугаар сарын 14-ны өдөр АНУ-ын Электорууд саналаа хурааж Жо Байден 306:232 харьцаатайгаар ялалт байгуулсан. Харин Дональд Трамп сонгуулийн өдрөөс хойш саналын хуудас тооллогод булхай орсон хэмээж байгаа юм. АНУ-ын шүүх Ерөнхийлөгч Трампын мэдүүлсэн ихэнх заргыг үл хэрэгссэн.

Ирэх лхагва гарагт (2021.01.06) АНУ-ын Конгресс сонгуулийн хариуг батлах бөгөөд Жо Байден 20-нд тангараг өргөх юм.

Дональд Трамп Жоржиа мужийн төрийн нарийн бичгийн дарга Брэд Раффенспергертэй утсаар ярьсан бичлэгийг “Washington Post” өнгөрсөн ням гарагт (2021.01.03) нийтэлжээ. Уг бичлэгээс сонсвол Трамп өөрийгөө Жоржиа мужид ялсан хэмээн үзэж ноён Раффенспергерээс Жоржиагийн саналын хуудсыг дахин шалгахыг шаардсан байна. Трамп “Юу гээч, надад санал өгсөн 11,780 ширхэг хуудас л олох хэрэгтэй байна. Би яахын аргагүй Жоржиад ялалт байгуулсан” хэмээжээ.

Ерөнхийлөгч Трамп Раффенспергерт “Чи дахин шалгалт явуулж болно шүү дээ, гэхдээ энэ удаа булхай орсон эсэхийг илрүүлэхийг хүсэж  байгаа хүмүүсийн хамт хийх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Утсаар ярьж дуусаад Дональд Трамп Твиттер хуудсандаа ноён Раффенспергертэй холбогдсон тухай бичин түүнийг сонгуулийн луйврыг илчлэхийг хүсээгүй хэмээн шүүмжилсэн юм. Үүний хариуд Раффенспергер “Ерөнхийлөгч Трамп аа: Таны хэлж буй зүйл худлаа. Үнэн удахгүй ил болно” гэж бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button