ДЭЛХИЙ

Их Британи “Oxford/AstraZeneca”-ийн вакцинаар дархлаажуулж эхэллээ

“Oxford/AstraZeneca”-ийн вакциныг Их Британи улс өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт (2020.12.30) баталсан. Өнөөдрөөс эхлэн тус вакциныг дархлаажуулалтад ашиглах бөгөөд одоогийн байдлаар хагас сая гаруй тун бэлтгэсэн байгаа юм.

Их Британийн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Мэтт Хэнкок “Уг явдал нь вирусийн эсрэг тэмцлийн нэгэн чухал хэсэг бөгөөд цар тахал тун удахгүй төгсөх болно гэсэн итгэлийг хүн болгонд өгсөн байх хэмээн найдаж байна” хэмээжээ. Гэхдээ тэрбээр хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй гэдгийг хүмүүст сануулсан юм. Их Британид шинэ коронавирусийн хувилбар хурдан тархаж байгаа тул Ерөнхий сайд Борис Жонсон богино хугацаанд хөл хорионы дэглэмээ чангатгаж магадгүй гэсэн байна.

Ням гарагийн өдөр Их Британи улс зургаа дахь өдрөө дараалж 50 мянга гаруй тохиолдол бүртгэжээ. Өдөрт бүртгэгдэх шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир Хөдөлмөрийн нам гурав дахь удаагаа улс даяар хөл хорио тогтоохыг санал болгосон байна. Одоогийн байдлаа Хойд Ирланд болон Уэльсд хөл хорионы дэглэм тогтоосон байгаа юм. Өнөө өглөө Шотланд хөл хорионы дэглэмээ дахин баримтлах болсноо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button