ДЭЛХИЙ

И Мин У Тэйлор Свифттэй үерхдэг гэх хачирхалтай цуурхал гарч байжээ

Өмнөд Солонгос болон Америк гаралтай одод нэр холбогдох нь маш цөөн үзэгдэл. Хачирхалтайгаар жүжигчин И Мин У, дуучин Тэйлор Свифттэй үерхэж байгаа гэх цуурхал гарч байжээ.

Дуучин Тэйлор Свифт 2016 оны есдүгээр сард “Avengers” киноны од Том Хиддлстоноос салсан.Тэр үеэс л Тэйлор Свифтыг жүжигчин И Мин Утай үерхдэг гэх цуурхал эхтэй юм. Уг цуурхал хүчтэй тархаж жүжигчин И Мин Угийн харьяалагддаг агентлагаас мэдээлэл хийн “Энэ бол ямар ч ул суурьгүй цуурхал.Огт худлаа. И Мин У болон Тэйлор Свифт хоёр уулзаж ч байгаагүй” гэсэн байна.

Цуу яриа яаж эхлэв? Нэгэн нийтлэлд Тэйлор Сфивттэй И Мин У үерхэх магадлалтай хэмээн таамаглан бичсэн нь цаашлаад үнэхээр болзож байгаа гэх цуу ярианд хүргэсэн ажээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-04 18:55

Энэ тэгээд мэдээ юм уу хаха ингэж доошоо ороод хэрэггүй шүү андуудаа.

Холбоотой мэдээ

Back to top button