УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн “Пи-ар” багийн Ерөнхий сайдыг дутуу үнэлсэн 10 ТЭРБУМЫН БҮТЭЛГҮЙТЭЛ

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ПИ-АР БАГ ТББ БАЙГУУЛЖ, ЖҮЖИГ ДЭГЛЭВ-

Он солигдохын өмнө Монголын нийгэмд нэгэн үзэгдэл болсон нь “Бүхнийг хүүхдийн төлөө” теле тоглолт байв. Тоглолт “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын дансанд хандив цуглуулах зорилготой хийгдсэн байдаг. Харин энэ ТББ нь тоглолт болохоос ердөө 13 хоногийн өмнө үүсэн байгуулагдсан талаар бид мэдээлж байлаа.

Тоглолтын хүрээнд дансанд 2 тэрбум төгрөг цугларсан, аман байдлаар өгнө гэсэн тоонууд 16 орчим тэрбум төгрөгт хүрсэн гэдэг албан бус мэдээлэл бий.

Социализмын үеийн “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин сэргээлээ гэдэг мессежээр тоглолтыг битүү “нүдсэн” ч үнэн хэрэгтээ ийм нэртэй Засгийн газрын тусгай сан байгуулагдаагүй, хуулийн хүрээнд юу ч хийгдээгүй байсан нь хамгийн гол ньюанс юм. Харин Ерөнхийлөгчийн пи-ар багийнхан “Хүүхдийн төлөө фонд” гэдэг нэртэй ТББ байгуулж, түүнд нь найруулагч Б.Баатар, Соёлын яамны дэд сайд М.Батбаяр нар хувь эзэмшигчээр бүртгүүлж, хандив цуглуулсан байдаг.

Ерөнхийлөгч талаас зохион байгуулагдсан гэдгийг батлах хэд, хэдэн зүйл бий. Тухайлбал, “Хүүхдийн төлөө фонд” байгуулах хэрэгцээ, шаардлагын судалгааг ЕТГ-аас хийж, тайлангаа бичиж өгсөн байдаг. Түүнчлэн 2020-2021 оныг Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн төлөө жил” болгон зарласан бөгөөд хандив, тоглолт сэлтийг яг он дуусахаас өмнө амжиж хийсэн мэт дүр зурагтай. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй ойр ажилладаг хүмүүс зочдоор уригдаж, том том тоо бүхий хандив өгөхөөр амласан явдал зэрэг юм.

-ХАРИН ЕРӨНХИЙ САЙД ШИДСЭН ЗАГАСЫГ НЬ ҮМХСЭНГҮЙ-

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Фондод зориулж 10 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргаж өглөө” гэсэн агуулга нийгэмд шидсэн нь тийм ч амархан “боорцог” байсангүй.

Үнэхээр “Хүүхдийн төлөө фонд”-ыг агуулгаар нь дахин сэргээж байгаа бол ийм нэртэй Засгийн газрын тусгай сан байгуулагдах учиртай юм. Тийм ч учраас Ерөнхий сайд эхлээд тусгай сангаа байгуулна, дараа нь тийш 10 тэрбум төгрөгөө шилжүүлнэ гэдэг замаар ажилласан. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Ерөнхийлөгч талын байгуулсан ТББ руу зүгээр ч нэг 10 тэрбум төгрөг шидэж, гэнэдэхгүй гэдгээ харуулсан.

Нөгөө талд Засгийн газрыг “Хүүхэд” гэсэн агуулгатай шоундаа оролцуулах далимдаа 10 тэрбум төгрөгийг нь өөрсдийн ТББ-даа татах гэсэн пи-ар багийнхны төлөвлөгөө таг нурсан гэсэн үг. Цаашлаад олон нийтийн уур амьсгал “Хүүхдийн төлөө фонд”-руу сөргөөр хуйларсан тул одоо хуулийн дагуу тусгай сан байгуулагдтал ТББ-ын дансанд цугларсан хандиваа ч захиран зарцуулах эрхгүй болж орхисон юм.

Найруулагч Б.Баатар хэвлэлд өгсөн тодруулгадаа “Хуулийн дагуу сан байгуулаад явъя гэхээр хугацаа байхгүй байсан. Тоглолт хийх хугацаа тулчих гээд. Иймд түр ТББ байгуулж, дансанд нь хөрөнгө босгоё гэж шийдсэн. Он гараад энэ ТББ байхгүй болж, оронд нь Засгийн газрын тусгай сан ажиллаж эхэлнэ. Тэр хүртэл цугларсан мөнгийг хэн ч үрэхгүй. Энэ бол хандив ч биш юм” гэсэн агуулга ярьсан.

Эцсийн дүндээ жүжигчин Г.Ундармаагийн Гүйцэтгэх захирлаар нь бүртгүүлсэн “Хүүхдийн төлөө фонд” гэх ТББ үйл ажиллагаа явуулах ч гарцгүй болж, Засгийн газар тусгай сан байгуулахыг бүх процесс хүлээж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-04 17:50

Энэ Ундармаа гавьяат л авахгүй бол үхэх нь ээ сайн санаагаараа эмнэлэг засаад кк ичмээр юм

Зочин
Зочин
2021-01-04 17:53

Undarmaa gedeg ailligui altsgar avgai

ШГ
ШГ
2021-01-04 18:00

НАМ АВАХУУЛЖ ДЭЭ

Эбо
Эбо
2021-01-04 18:50

Тэгнээ тэр...бүр тэгэх гд бүгд �##�цганаад шаагилдаад бсан юм. Уйлах хүүхдиин хонго урьд өдөр нь загатнана гж энэ. ард түмнээ багахан бас..хэдии ядуу ч глээ тэнгэр ухаантай ард түмэн шүү...эхлээд бид нартайгаа хэлэлцэж, зөвшилцөж бай...тэгвэл та нар жинхэнээсээ тэнгэриин умдаг атгах блаа...ххх..

Зочин
Зочин
2021-01-04 19:03

Энэ Баатар гэж нөхөр Ерөнхийлөгчийн хүн биз дээ. Дүү нь ЗГХЭГ даргын дүү гэж байгаа.

irgen
irgen
2021-01-05 07:28

Battulga ruu arai l ih dairah.hiisen ajliig n uguisgeh.heregjuuleh gj bga sanaag n demjihgui buleglel ajillaad bn .Here Baatariin hutelsen sang yagaad bga uom
Naad hun chin MUiin bas neg urdaa baridag nairuulagch.setgegch hun shuu.Erdee buruu uom haragdahgui bhd l harluulaad bh uom.Urd bgaagui shan Naadam hiilee.Herogiin ymar olon shan buteel bdg bilee.Ulsaas echneen terbumeer ideed odoo ch turd bga hulgaichuudaas 100% iluu hiij buteej yvaa humuus shuu.

би
би
2021-01-05 07:44

төр жил бүр хүүхэд гэсэн нэрээр төсөвлөсөн мөнгийг зориул�##�таар нь зарцуулчихаж чадаагүй бж фонд байгуулж мөнгө босгоно гэдэг эхнээсээ та�##�агдаагүй соц нийгмийн юмыг хуулж бхаар ирээдүй рүү харж байг гэхэд одоо үетэйгээ хөл нийлүүлчих л дээ ядаж тэр Ганжавхлангийн ид шидийн орны сайжруулсан хувилбар хийчих толгой �##�га уу

Баяка
Баяка
2021-01-05 08:02

Хүрэлсүх өөрөө 10 тэрбумыг амлаж саймширсан болохоос түүнийг хэн ч шахаагүй биз дээ. Хүүхдийн төлөө фонд байгуулахыг дэмжиж байна

zochin
zochin
2021-01-05 08:13

tom tenegtsen bizdee

Зочин
Зочин
2021-01-05 08:42

Ямар ч утгагүй юм бичих юмаа, юу биээд байгаагаа ч ойлгохгүй, осолгүй л ѳѳрийгѳѳ PR хийж байна гэж боджоо болтой

Зочин
Зочин
2021-01-05 09:26

Жаахан тааруухан юмнууд дандаа АН-н т�##�аас л эхэлж гардаг уламжл�##�аараа л гарч байна.
Хамтраад ажиллах нь байтугай хаяа ч ойртож буухад хэцүү хүмүүстэй айл гэдэгээ л харуулж байгаа юм.
Хэдэн жил л ажилгүй юмнууд мэдэгдэл хийх, шаардлага хүргүүлэх ажил хийж зовлон болоод ЗГ-ыг ажлыг нь хийлгэхгүй, гүйх нохойд гүйхгүй нохой саад гэдгийн үлгэрийг харуулж байгаа хар гайнууд, дандаа эх орныхоо эсрэг л юм хийдэг.

Зочин
Зочин
2021-01-05 09:54

Баттулга муу хулгайч санаатын санааг харж байгаа биз иймл новшдоо

Зочин
Зочин
2021-01-05 12:18

Ene jenko gej Horchin targuudai Mongoliin turuus hurdan z##lj Mongol tur ard tumniig taivan bailgaasaa

Зочин
Зочин
2021-01-05 13:13

Энэ Эгүүрийнхээн, та нар харин хийх юмаа олж ядацгаах юм аа, нэгэнт төлөвлөөд эхэлчихсэн ажлын хажуунаас та нар мянга захи�##�гаар юм бичээд яах вэ дээ.

Өөлй
Өөлй
2021-01-05 13:31

Төрийн ажил төрлийн ажил 2 оо ялшахгүй бялдууч баагий нарийг сэгсэрсэн юм биздээ.

Зочин
Зочин
2021-01-05 16:32

Шүүх дээр очих ёстой

Зочин
Зочин
2021-01-05 16:41

Etssiin etsest jenko mcstei hamtrahaar bolvu

Зочин
Зочин
2021-01-05 18:04

Насаараа таван төгрөгний араас явсан хүн үүнээс өөр юу сэтгэхэв дээ чааваас...

ЭНХБАЯР
ЭНХБАЯР
2021-01-05 18:24

Юу нь буруутаад байгааг ойлгохгүй юм. Дандаа нэгнийхээ хийсэн санаачилсан сайн зүйлийг харлуулж байх юм. Нэгийгээ дэмжиж байж л бид хөгжинө биз дээ.

Зочин
Зочин
2021-01-05 18:42

Undarma shig zalit shar uneg delhii deer bhguie.. uuh tuuhees n uhval medeh hun n ch medne dee

Zochin
Zochin
2021-01-05 19:25

Хүүхэд гаргаагүй ундраа хүүхэдийн төлөө мөнгө хийж баяжихнээ дээ з�##�ьтай сэргэлэн хүүхэн шүү

Хүрэлсүх
Хүрэлсүх
2021-01-05 20:39

Хууль бус мөнгө цуглуулж угаахаар завдсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Элэнцгийн хүүхдийн төлөө фонд улирсан б�##�арсан юманд дурлаад байх хэрэггүй. Тийм л их саймшраад байгаа юм бол хүүхдийн төлөө фондын барьж бүтээсэн болгоныг хулгайлсан байдаг. Түүнийгээ буцааж авб�##� шударга биш үү. Номын санг хувьчилчихаад, кино театрыг нь устгачихаад дахиаад барина гэдэг чинь мөнгө угаана гэсэнтэй ижил сонсогдож байна. Ялаа үүрцгээ хулгайч нараа. Алиа с�##�бадай нарт хариуцлага хүлээлгэ.

zochin
zochin
2021-01-05 20:45

Ih saihan zuv sanaachlaga bailaa . maash zuv sanaa. Gehdee durem juram ajillah chig barimjaagaa gargaj taniltsuulaad hiih estoi bailaa gehdee oroitoogui ee .... Dargaa bas, guitsetgeh zahirlaa bas bus oron toonii bus tsever ashgiin bus sain duraaraa hiih humuusee todruulah estoi ,.. saihan zuv nereer ahiad neg luivar hiihiig uguisgeh argagui shuu . Ard tumen handivlagch nar oroltsoj shiideh estoi .iim hundtei arga hemjeeg yasan ih muuhai zambaraagui buduuleg baidlaar hutulj yavullav daa ... Manai hoshin shogiinhon arai l durdee orood odoo buur buh yumiig ih maazarsan zambaraagui bolgodog boljee.Ene chini hoshin shog garaa bish shuu dee . Shine jiliig ugtsan urlag soeliinhnii koncert maygiin yum bna shuu dee . arai l muuhai buduuleg bailaa shuu.URLAG gedeg chini zuvhun hoshin shog niitiin duu bish shuu. bas Alialaj maazrah ch yavdal bish shuu .Arai urgun hureenii tengerleg, ehemseg tsever ariun,ih olon zuunii deg soeliin ulamjilsan songodog, ardiin ,urlag,bas Uran zurag,Uran zohiol, Arhitektura Uran barilga,ih urgun hureeg hamarsan hun turluhtnii soeliin uv yum shuu.... Arai l hyalbarshuulj oilgood bna aa ene soeliin yam.Tuunii said.Said urlagiin zuvlulduu dandaa estraadiin heden urlagiin oilgoltgui/urgun bolovsroliin hureend/ nuhduudiig sain durchdiig tsugluulaad MONGOLIIN urlag soeliin bodlogoo zuvluh yum gene .. ene arai l bolhi urlag soeliin uner ch medrehgui hunii hiih uildel met... iimd ene yamnii saidiig solimoor yum bna gej l harj suulaa.......

МАНгартуулчих юмдөө
МАНгартуулчих юмдөө
2021-01-08 18:33

ХҮКийн багынхан өөрөө өөрсдөө ПИ ААААР хийгээд суудаг юм бишүү? Нөгөө Үндэсний олон нийтийн радиогийн дэд захир�##� хүүхэн хэн билээ тэр гүйжил явсан. МАН-н хар пи аарын тэргүүлэгч.

Зочин
Зочин
2021-01-08 22:54

Энэ бузар луйварчидийг бүгдийг нь шоронд хийх хэрэгтэй. Энэ Ундармаа Баатар бүр дандаа бузар луйвар бодож байдаг багаар нь хуйлийн хариуцлаг хүлээлгэх хэрэгтэй! Зүгээр өнгрөөж хэрхэвч болохгүй маш муу үлгэр дуурайл�##� болно. 90 саяын Гансүх гэж хүн я�##�аа. Энэ бол тэрнээс аймшигтай бүр төр засаг, ард түмэн, монгол улсыг баяр ёслолоор нь гутаан доромжилсон жигшүүрт з�##�лин юм. Ерөнхий сайдаа!!!

Холбоотой мэдээ

Back to top button