Нийгмийн
Дулааны шугамын худгаас цогцос олджээ

Худгаас эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутагт орших дулааны шугамын худгаас 57 настай эрэгтэй Б-ын цогцос олджээ. Худагт цогцос байна гэсэн дуудлагыг энэ сарын 04-ний өдрийн 09:04 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Э.СИЙЛЭН