ЭРҮҮЛ МЭНД

А.Амбасэлмаа: “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд аймгуудад очсон нь үнэн

“Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд орон нутгийг зорьсон гэх мэдээлэл сошиал орчинд гараад байна.

Энэ асуудалд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулт өглөө. Тэрбээр “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлээд орон нутагт, хоёр, гурван аймагт очсон хүмүүс байгаа. Тийм учраас 12-р сарын 15-наас 28-нд тус эмнлэгээс үйлчилгээ авсан хүмүүсийг орон нутаг нь хяналтанд аваад, лаборатортой аймгууд аймагтаа шинжилгээгээ хийгээд, эсвэл ХӨСҮТ рүү явуулахыг зөвлөсөн. Тиймээс 15-28-нд “Ачтан” эмнэлгээр үйлчлүүлсэн бол шинжилгээ өгөөрэй гэж ард иргэддээ зөвлөе.

Коронавирусийн халдвар түймэр шиг халддаг халдвар. Голомтот халдвар тархах эрсдэл маш өндөр. Тархах зам маань өдөр бүр өөрчлөгдөж байна. Улаанбаатарын ийм голомтот бүсээс хөдөө орон нутаг руу битгий яв. Орон нутагт халдвар тархах эрсдэл маш өндөр. Хөдөө орон нутагт халдварыг хумихад өндөр үр дүн өгч байна. Гэтэл нийслэлд цомхотгоно гэдэг маш хэцүү байна.  Тиймээс хулгайн замаар орон нутаг руу битгий очоорой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button