Нийгмийн

ЭМЯ: Дүүрэг бүрд нэг шинжилгээний цэг ажиллаж байна

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавирусийн халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж буй юм. Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулахаар болжээ.

БУСАД ДҮҮРЭГТАЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:

  • Баянзүрх дүүрэг: -142-сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
  • Баянгол дүүрэг: -13 дугаар сургууль
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button