Нийгмийн

Н.Номтойбаярыг шүүх хурал хойшилжээ

Өнөөдөр /2020.01.08/ Дээд шүүхээр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын гомдлыг хэлэлцэх товтой байв.

Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр  шүүж нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч,  5.5 жилийн хорих ял оноосон  юм.

Тэгсэн ч Н.Номтойбаярын талаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна.

ШҮҮХИЙН АЛБАН МЭДЭЭ: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Шүүгдэгч Б.Нямдаваагийн өмгөөлөгч П.Баасанжав нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
2021-01-08 22:23

Гаргах ёстой хилс хэрэгт гүтгэсэн Номтойбаярыг энэ з�##�уу шудрага хүн шиг санагдсан

Холбоотой мэдээ

Back to top button