Нийгмийн

Ж.Эрдэнэбатыг шүүх хурал ч мөн хойшиллоо

Өнөөдөр /2020.01.08/ Дээд шүүхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг хэлэлцэхээр товлоод байсан ч хойшилжээ.

Мөн нэг өдөр товлогдсон Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал ч мөн хойшилсон талаар өмнө нь мэдээлсэн.

Хэргийг эргэн сануулбал, Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасч, Б.Отгонбаатарыг бусадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байдаг.

ШҮҮХИЙН АЛБАН МЭДЭЭ: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан.

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэв.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2021-01-09 05:00

энэ хүүр чинь ялаа авчаагүй юм уу

Холбоотой мэдээ

Back to top button