НИЙГЭМ

МҮХАҮТ: Удаан сул зогссон ААН-үүд ажилтнаа цомхотгоод зогсохгүй дампуурахад хүрээд байна

 Аж ахуйн нэгжүүд нэгдэн Засгийн газар, УИХ-д хүсэлт гаргажээ. МҮХАҮТ “Эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш хөл хорионы журмыг хэрэгжүүлэн сул зогссон ААН, татвар төлөгчид ажилтнаа цомхотгоод зогсохгүй дахин сэргэхгүйгээр бизнесээ хаах, дампуурлаа зарлахад хүрээд байна. Олноороо цомхотголд орсон иргэд ч ажилгүйдлийн тэтгэмж нэхэмжилж, Нийгмийн даатгалын санд ачаалал үүсгэх нь тодорхой болоод байна” гэжээ. Тиймээс ийм мэдэгдэл гаргаснаа тодотгов.

МҮХАҮТ-аас дараах зургаан хүсэлтийг Засгийн газар, УИХ-д хүргүүлэв.

Үүнд,

  1. Үйл ажиллагаа нь бүрэн зогссон, ихээр хязгаарлагдсан салбарын бизнест богино хугацааны ажилгүйдлийн эсрэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
  2. Зээлийн хүүгийн 100 хүртэлх хувийг тодорхой хугацаанд төрөөс санхүүжүүлэх,
  3. Хилийн боомтуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийн дор хэвийн явуулах,
  4. Үйл ажиллагаа нь зогсчихсон үйлчилгээний салбаруудыг үл хөдлөх хөрөнгө болон газрын төлбөрөөс чөлөөлөх,
  5. 2021 оны төсвийг тодотгож, төсвийн үр ашиг багатай, нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг танаж, эдийн засгаа дэмжих арга хэмжээ авах
  6. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах зэрэг багтсан байна.
Зургийн тодорхойлолт алга байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-01-09 13:42

Хувийн гэж хувийн юмыг л хэлнэ биз Ашиг �##�дагдлаа тооцож үзээд нөхцөл байдлаа дүгнээд л хаачихна шүү дээ Тохиромжтой цаг үед нээнэ Яах нь эздийнх дур

содмаа
содмаа
2021-01-09 14:04

МАН ард олондоо 1 сая төг өгнө гэхээс ХАРАМЛААД ҮХЭХ ГЭЖ БНА

Зочин
Зочин
2021-01-09 14:58

Яг үнэн

зочин
зочин
2021-01-09 16:15

танхим бялдагдаад бна өөрсөдөө дээрэм тонуулаа зогсоо,ААН-ДЭД бүү санаа зов өөрсөдөө болгоно оо

Зочин
Зочин
2021-01-09 17:15

Номин холдинг ажилтнаа �##�агчилж байна.9 сар ажилласан хүнийг өнөөдрөөс ажиллуулахгүй гэнэ.оронд чинь үндсэн ажилтнаа ажиллуулна гээд буца�##�аа.ажиллуулахаар бол дуудна гэнэ.орлогогүйгээс гадна шимтгэл тасарна.

Холбоотой мэдээ

Back to top button