Нийгмийн

ОБЕГ: Улаанбаатарт газар хөдлөлтийн чичирхийлэл дохио дуугарах хэмжээнд хүрээгүй

ОБЕГ-аас өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон хүчтэй газар хөдлөлт, чичирхийлэл мэдрэгдсэн газруудтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Мэдээллээр "Давтан газар хөдлөлтүүд одоо ч болсоор байгаа бөгөөд одоогоор 14 удаа газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн голомтод 8 баллын чичирхийлэл мэдрэгдэж, Улаанбаатарт 610 км зайд орших учир 3-4 баллын чичирхийлэл мэдрэгдсэн. Иргэдээс газар хөдлөлтийн үед дохиолол мэдээлэл илгээгээгүй гэх асуудлаар гомдол гаргаж байна. Дуут дохионы систтем нь голомтын бүсэд 6-8 баллын чичирхийлэл мэдрэгдсэн үед автоматаар ажилладаг. Тэгэхээр өнөөдрийн газар хөдлөлтийн чичирхийлэл дохио дуугарах хэмжээнд хүрээгүй гэсэн үг юм”гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 13:08

Танайх мэдээлэл их муу юм, Оросод бол тэр дор нь энд тэнд тийм газар хөдлөлт боллоо гээд шууд бичих юм. Манайх таг байж байгаад тээр хойно олонд түгээж байх шиг. Онцгой байдлын сайт, геофизикийн хүрээлэн ч бил үү дор нь мэдээгээ шинэчилж байхгүй бол Фейсбүүкийн иэдээнээс дор болох нь байна шүү

зочин
зочин
2021-01-12 13:24

10-р хороололд нэмэлт төхөөрөмж тавиачээ, илт мэдэгдсэн байна шүү дээ, анхаарахгүй бол болохгүй байна даа.

zochin
zochin
2021-01-12 15:45

hee laalaa ungursun hoino medeeleh yum bnadaa

Холбоотой мэдээ

Back to top button