Нийгмийн

Зам тээврийн осол болж, нэг хүн амиа алдлаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд Зам тээврийн осол болж нэг хүн бэртэж, нэг хүн амиа алджээ. 

Тодруулбал, тус дүүргийн Онцгой байдлын газар автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг өнөөдөр өглөөний 06:13 цагт хүлээн авсан байна. Улмаар нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 1.5 км замыг туулан 06:16 цагт очиход Приус-20 загварын суудлын автомашин нь замын хажуу талын гэрлийн шон мөргөж, Сонгинохайрхан дүүргийн иргэн 38 настай, эрэгтэй Б-гийн зүүн талын хөл хавчуулагдсан байсан бол  33 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button