Нийгмийн

Хүнсний бараа, согтууруулах ундаа, эмнэлгийн үйлчилгээ, эм тарианы үнэ өмнөх оноос өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оноос 2.3 хувиар өсөж, өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. 

Ийнхүү өмнөх оны мөн үеэс өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.0 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.7 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. 

Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 13.8 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан байна.Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.

Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц 2020 оны 12 дугаар сард 2.3 хувь гарсны 39.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.

Ингэхдээ импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 4.5 пунктээр өсжээ. 

Хэрэглээний үнийн индексийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзэхэд тус сард төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 3.7 хувиар,  үйлчилгээний бүлгийн үнэ зүүн бүсэд 2.1 хувиар өссөн нь хамгийн их өсөлт байсан аж. 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-01-15 16:52

Үнэ нэмэгдээд байдгийг би л Ойлгохгүй байгаа юм. Хүмүүс бэлэн мөнгөгүй болоод байгаа цагт Юмны үнэ өснө гэж байх уу? Худ�##�дан ав�##�т бүр л буурна биз дээ. Ийм үнэтэй юм идэж байхаар боломжийн үнээр бусад зүйлүүдээр хооллоё гэж ихэнх хүмүүс бодно биз дээ? Заав�##� итпортын хүнс хэрэглэх шаардлага �##�га. Манай улсад мах, гурил, будаа, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, т�##�х... байж байна. Нөгөө нарийн ногоо удахгүй гарна ш дээ. Зарим хүлэмжийн ногоо мөдхөн л гарна. Ийм байхад заав�##� чинжүү, хулуу... гээд 12 000- 14 000аар олдохгүй хятад ногоо идэж яах юм бэ. Бид 90 оноос хойш л тэр "нарийн" ногоонуудыг чинь хэрэглэж эхэлсэн шүү дээ. Түүнээс өмнө монгол ногоогоороо амьдраад байсан юм хөөш.
Барааны үнэ байснаараа л байг л дээ. Хил га�##�ь ха�##�аа, ховордлоо гэх дуулианаар "нарийн" ногооны үнээ нэмнэ. Үүнийг даг�##�даад бусад барааны үнэ аажмаар "аяндаа" нэмэгдэнэ. ХАРИН хил га�##�ь асууд�##�гүй болоод нөгөө бараанууд ороод ирэхээр Хуучин үнэндээ шилжих нь ховор доо. Ингээд амьдр�##�ын өртөг нэмэгдэнэ. Монголчууд үнийн хөөрөгдөл үүсдээгээрээ ёстой "мэрэгшсэн" гэж хэлж болно. Баяр ёслолуудын үеэр "Яагаад? ч" юм бэ үнэ нэмэгдэнэ. Түлшний үнэ буурсан ч нөгөө гайх�##� хүнс барааны үнэ багасна гэсэн ойлголт байхгүй. Үүн дээр л "сэтгэл" гаргаж баймаар байна.
Энэ нэг зүйлийг хэлчихье: барааны т�##�аар худул мэдээлэл өгч борлуулдгаа болиорой. Зүгээр л үнэнийг хэлчих. авах нь авна, авахгүй нь авахгүй. худ�##�дан авагчийн өөрийн шийдвэр байдаг юм шүү.

Холбоотой мэдээ

Back to top button