ОРОН НУТАГ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүнсний дэлгүүрийн эзнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрчээ. Тиймээс тус суманд хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийгээд байна.

Тухайн хүнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авсөн бөгөөд Цагаан хаданд байрлах шинжилгээний төв рүү явуулсан байна. Мөн ойрын хавьтлуудыг тусгаарлажээ.

Уг дэлгүүрийн эзэн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатараас дэлгүүрийн бараагаа татсан бөгөөд түүнийг сумандаа очиход нь тусгаарлаагүй байсан бололтой.

Сумын засаг даргын тамгын газрын зүгээс PCR шинжилгээний хариу хараахан гараагүй учраас иргэдээ дор бүрнээ хариуцлагатай байж, тайван байхыг хүсжээ.  

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button