ОРОН НУТАГ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүнсний дэлгүүрийн эзнээс түргэвчилсэн оношлуураар коронавирус илэрч, тус суманд хатуу хөл хорио тогтоож, тэг зогсолт хийсэн талаар бид өчигдөр орой мэдээлсэн.

Тухайн хүнийг тусгаарлаж, PCR шинжилгээ авсөн бөгөөд Цагаан хаданд байрлах шинжилгээний төв рүү явуулсан байсан бөгөөд хариу сөрөг гарчээ.

Уг дэлгүүрийн эзэн өнгөрсөн долоо хоногт Улаанбаатараас дэлгүүрийн бараагаа татсан бөгөөд түүнийг сумандаа очиход нь тусгаарлаагүй байсан бололтой.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button