ЭРҮҮЛ МЭНД
ХӨСҮТ рүү шилжсэн эхийн гэр бүлийн таван хүнээс коронавирус илэрчээ

“Өргөө” амаржих газарт өчигдөр амаржсаныхаа дараа ХӨСҮТ-д хүргэгдсэн эмэгтэй энэ сарын 14-ний өдөр эмнэлэгт анх хэвтэхдээ өвчний эмнэлзүйн шинж тэмдэггүй байжээ.
Энэ талаар ЭМЯ-наас мэдээлэхдээ “Өнөөдрийн байдлаар ч тухайн эх коронавирусийн шинж тэмдэггүй байгаа.
Мөн тус эмэгтэйн гэр бүлийн таван хүнээс коронавирус илэрсэн. Эмнэлэгт эмчлүүлж байсан 270 хүн, эмч ажилчид 92 байсан. PCR шинжилгээ хийсэн. Одоогоор бүгд сөрөг гараад байна” гэлээ.
анх хэвтүүлэхдээ шинжилгээ авдаггүй юм уу ямар мангар юм вэ
Tursunii daraa ni l shinjilgee awdag nomtoi ym bailgui dee hu.