ДЭЛХИЙ

Жо Байден, Камала Харрис нар тангаргаа өргөлөө

Жо Байден болон Камала Харрис нар тангаргаа өргөж дууслаа. АНУ-ын  үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн нэгт зааснаар бол Ерөнхийлөгч албан тушаалаа хүлээн авахын өмнө дараах амлалт эсвэл тангаргийг өргөх ёстой хэмээсэн байдаг. Мөн дэд ерөнхийлөгч нар ч гэсэн ажлаа хүлээн авахын өмнө тангараг өргөдөг юм. Дэд ерөнхийлөгчид болон АНУ-ын сенат, төлөөлөгч гэх мэт Ерөнхийлөгчөөс бусад Засгийн газрын албан тушаалтнууд ижилхэн тангараг өргөдөг аж. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар тангараг өргөхдөө баруун гараа өргөж, зүүн гараа Библи дээр тавидаг юм байна.

Жо Байден тангараг өргөхдөө “Жозев Робинетт Байден Жуниор миний бие нь АНУ-ын Ерөнхийлөгчийн албан өрөөг үнэнчээр удирдаж, АНУ-ын Үндсэн хуулийг сахиж, хамгаалахын тулд бүхий л хүчин чадлаараа ажиллах болно гэдгээ тангараглаж байна. Тиймээс надад тусална уу Ертөнцийн Эзэн минь” хэмээжээ. “Тиймээс надад тусална уу Ертөнцийн Эзэн минь” гэх өгүүлбэрийг хэлэхгүй байж болдог аж. Хэрвээ тус өгүүлбэрийг хэлэхгүй орхивол тангараг бус, амлалт гэж үздэг гэнэ.

Харин Камала Харрис “Камала Деви Харрис миний бие нь АНУ-ын Үндсэн хуулийг дэмжин, гаднын болон дотоодын дайснуудаас хамгаалж, үнэнчээр зүтгэн уг үүргийг өөрийн хүслээр, зугтан зайлах сэдэлгүй хүлээн авч, дэвшиж буй албан тушаалдаа үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна. Тиймээс надад тусална уу Ертөнцийн Эзэн минь” гэж тангаргаа өргөсөн юм.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button