УЛС ТӨР

ХУУЛИЙН ЗААЛТ: Т.Мөнхсайхан сайд БУУЛТ ХИЙЖ, огцрох биш ЧӨЛӨӨЛӨГДӨХ хүсэлтээ өгсөн үү

Өчигдөр /2021.01.21/ УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар ажлаа хүлээлгэж өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжилна гэж мэдэгдлээ.

12.00 цаг орчимд Сүхбаатарын талбай дээр эхэлсэн иргэдийн эсэргүүцэл орой гэхэд нэлээд эрчимжиж, УОК-ыг огцруулахыг шаардаж эхэлсэн. Улмаар 19.00 цагт Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар Төрийн ордноос мэдээлэл хийсэн билээ.

Харин Я.Содбаатар огцрох, Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ялгаатай байгаа юм.

Засгийн газрын тухай хуулийн 22-р зүйлд Засгийн газрын гишүүн чөлөөлөгдөх эсвэл огцрох тухай асуудлыг ингэж ялгасан байдаг.

Огцрох: Бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхтой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл

Чөлөөлөгдөх: Эрүүл мэнд, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзвэл хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж 22.1, 22.3 хэсэгт тус, тус заажээ.

Үүнээс харахад албан ажлын асуудлаар огцрох хүсэлтийг, харин хувийн шалтгаанаар чөлөөлөх хүсэлтийг өгдөг. Иргэдийн эсэргүүцэл хурцдаж эхлэхэд хэнд хариуцлагыг үүрүүлж, огцруулах вэ гэдэг асуудал хөшигний ард хүчтэй яригдсан. Ингэхэд Т.Мөнхсайханыг огцруулах хувилбарыг тулгасан, Я.Содбаатар огцрохгүй гэж зүтгэсэн гэдэг мэдээлэл бий.

Иймд Т.Мөнхсайхан ажлын хариуцлага алдаагүй, алдаа гаргаагүй гэдгээ илэрхийлж, буулт хийх хэлбэрээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн харагдаж байгаа юм.

Түүний хүсэлтийг Ерөнхий сайд авч үзээд, УИХ, Ерөнхийлөгчид тус тус танилцуулсны дараа чөлөөлөх захирамж гаргах хуультай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

  1. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах гэгчээр эрүүл мэндийн с####барынхан хариуцлага ####дсан бхад с####бар хариуцсан сайд нь огцрох нь зөв биздээ. Сайдаа аварч үлдэе ч гэх шиг энэ с####барт эрүүл хүн бна уу. Хариуцсан сайд нь буруугүй юм бол Содбаатар, Сумьябазар 2 бүр ч буруугүй гэсэн үг биздээ. Ха ха

  2. Ажлаа арга замаа мэддэг ирээдүйтэй сайдаасаа монголын эрүүл мэндийн ажиллагчид с####ахыг хүсэхгүй байхаа. Хэрэв ЭМЯ ийм сайдаа огцоруулб#### ард түмэн хохирох болно.

  3. Зөв хэлсэн байна. Олон дотор бас ирээдүйгээ харсан хүн байна гэдэг чинь нэг ####хам шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button