НИЙГЭМ

ФОТО: Т.Мөнхсайхан сайдыг чөлөөлөхийг эсэргүүцэн жагсаж байна

Өчигдөр /2021.01.21/ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Төв талбайд жагссан иргэд Улсын онцгой комиссын удирдлагыг огцруулахыг шаардсан болохоос Т.Мөнхсайхан сайдыг “онилоогүй” гэх байр сууриуд харагдаж байгаа юм.

Тэгвэл өнөө өглөө эрүүл мэндийн салбарын хэсэг ажилчид Төв талбай дээр Т.Мөнхсайхан сайдыг ажлаас чөлөөлөхгүй байхыг уриалж, жагсаал хийжээ. Харин жагсаал эхлээд удаагүй байхад цагдаагийн албан хаагчид ирж албадан болиулж, Төв талбайгаас урагш түрэн холдуулсан. Үүний дараа тэд дахин цугларч, хүн хоорондын зайгаа баримтлан, эсэргүүцлээ илэрхийлж эхэлжээ.

Тэд “Манай салбар ойрын хэдэн жил үргэлж мэргэжлийн бус сайдуудтай байж ирсэн. Т.Мөнхсайхан сайд олон өөрчлөлт, шинэчлэлтүүдийг зоригтой хийсэн. Сайн ажиллаж байсан. Бидэнд одоо л нэг хонгилын үзүүрт гэрэл харагдаж байсан. Ерөнхий сайд түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авахгүй байх нь зөв” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-01-21 17:17

Эмч нар дарга хамга�##�ж биш, өвчтний эрх ашиг хамга�##�ж жагссан бол. Эмч нарыг ойлгохгүй юм, дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй авч явж тусгаарлах нь зөв гээд бгаам аа даа. 1-р эмнэлгийнхэн даргаа өмөөрч жагсах вий гэж айж бна шүү

Холбоотой мэдээ

Back to top button