ДЭЛХИЙ

Эрдэмтэд нарнаас 1.6 тэрбум дахин хүнд хар нүх илрүүлжээ

Хорвоо ертөнц дэх хамгийн хачирхалтай объектуудын нэг бол хар нүх билээ. Тэгвэл одон орон судлаачид 13 тэрбум гэрлийн жил зайд 1.6 тэрбум гаруй нарны жинтэй тэнцэх хүнд хар нүх илрүүлсэн байна. Тус 13 тэрбум гэрлийн жилийн зайд байгаа объект нь их хүчтэй гэрэлтдэг квазар гэж нэрлэгддэг аварга том хар нүхнүүдийн нэг юм.  Эрдэмтэд тус хар нүхийг “J0313-1806” хэмээн нэрлэсэн байна.

Одоогийн байдлаар бол “J0313-1806” нь хүн төрөлхтний илрүүлсэн хамгийн эрт үүссэн хар нүх юм. Тус хар нүх нь ертөнц үүсээд 670 сая жил болсны дараа үүссэн аж. Эрдэмтэд ертөнцийг ойролцоогоор 13.8 тэрбум жилийн настай хэмээн үздэг билээ. “J0313-1806” хар нүхийг илрүүлэхээс өмнө 800 сая ширхэг нарны жинтэй тэнцэх “J1342+0928” нэртэй квазар хамгийн хүнд объект байсан юм.

Ертөнц үүсээд нэг их хугацаа өнгөрөөгүй байхад тийм аварга том квазар бүрэлдсэн гэдгийг тогтоосны дараа эрдэмтдэд хар нүх үүсдэг онолд эргэлзэх сэтгэгдэл төрүүлжээ. Жижиг хэмжээтэй хар нүх их хэмжээний матер залгиж авснаар аварга том хар нүх үүсдэг гэж э судлаачид үздэг юм. Гэхдээ Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн тооцоолсноор бол “J0313-1808” нь анхны одод үүссэнээс нэг их удалгүй бүрэлдэж маш хурдтай өссөн гэж бодсон ч үүссэн даруйдаа 10 мянган ширхэг нартай тэнцэх хүнд байсан байх ёстой гэнэ. Жижиг хар нүхнүүд анх үүсэхдээ ганц хоёр мянган нартай л тэнцэх масстай байдаг аж.

Эх сурвалж: Science news

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button