НИЙГЭМ

СӨХ-нуудын дунд 13 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлажээ

Хог хаягдлын тухай хууль, Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам болон Нийслэлийн Засаг даргын “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх тухай” А/1067 тоот захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хогоо Ангилах Хөдөлгөөн”-ийг өрнүүлж байгаа бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоодын дунд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвшүүлэх зорилгоор 13,200,000 төгрөгний шагналын сан бүхий болзолт уралдааныг зарлаж байна.

Хамрах хүрээ: Улаанбаатар хотын Сууц өмчлөгчдийн холбоод (СӨХ)

Хугацаа: 2021 оны 1-р сарын 20-оос 2-р сарын 20

Шалгаруулалтад орох сонирхолтой СӨХ-үүд дараах болзлыг хангаж материалыг ирүүлнэ.

Бичиг баримт (60 оноо). Доорх бичиг баримтыг [email protected] хаягаар илгээнэ үү.

1. Оршин суугчид хогоо ангилахыг дэмжсэн баталгаа бүхий баримтууд (10 оноо)

2. Оршин суугчид болон нийт өрхийн тоо (5 оноо)

3. Одоогийн хог ачих цэгийн нөхцөл байдал (5 оноо)

4. СӨХ-ын цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмж (5 оноо)

5. Хариуцсан орон сууцанд хог ангилан ялгах үйл ажиллагааг хэвшил болгох ажлын төлөвлөгөө (15 оноо)

6. СӨХ-ийн өмнөх жилүүдэд хийж гүйцэтгэсэн хамгийн үр дүнтэй ажлын тайлан мэдээ /товч/ (10 оноо)

7. Болзолт уралдааны хүрээнд хийгдсэн ажлуудын тоо мэдээ, баримтжуулалт бүхий тайлан (10 оноо)

Идэвх оролцоо (40 оноо)

1. Манай хотхон Хогоо ангилах хөдөлгөөнд нэгдэж байна гэсэн уриалга бүхий сонирхолтой зураг, видео, лайв, челленж зэрэг постыг “Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группт оруулах. (20 оноо лайк, шэйр, коммент гэх мэт хандалтаар үнэлэнэ)

2. Хотхоныхоо иргэдэд хог ангилан ялгах талаар мэдлэг мэдээлэл олгосон байх (10 оноо)

3. Болзолт уралдааны хүрээнд хийгдэж буй ажлын тухай постыг Хогоо эх үүсвэр дээр нь ангилж хэвшье” фэйсбүүк группт оруулах (10 оноо)

ШАГНАЛ:

1. Тэргүүн байр- Ухаалаг ангилан ялгалтын хогийн сав

a. Хувцас, хүүхдийн тоглоом, хуванцар, шил, лааз, картон цаас ангилах зориулалттай харанхуйд хөдөлгөөн мэдрэх гэрэлтэй, ачилт хийхэд хялбар зэрэг давуу талтай. 3.5мХ1.5м хэмжээтэй 4’800’000 төгрөгний өртөгтэй.

2. Шагналт байр- Ухаалаг ангилан ялгалтын хогийн сав

a. Шил, лааз, хуванцар, картон цаас ангилах зориулалттай, харанхуйд хөдөлгөөн мэдрэх гэрэлтэй, ачилт хийхэд хялбар болно. 3мХ1.5м хэмжээтэй 2’800’000 төгрөгний өртөгтэй. /3 СӨХ-д олгогдоно/

Зохион байгуулагч: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хамтран зохион байгуулагч: Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл

Холбоо барих: 315333, 70002444, 99101315, 88882580

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button