Нийгмийн

У.Хүрэлсүх: Итгэж байсан Ерөнхийлөгч маань жагсаалыг санхүүжүүлж, иргэдийг турхирсанд ХАРАМСАЖ БАЙНА

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр,

"Өнөөдөр ард түмэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье. Хоёр  хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөсөн, хүнлэг бус үйлдэл болсон. Би эцэг хүн. Эцэг хүний хувьд ч, Ерөнхий сайдын хувьд ч сэтгэл минь асар их эмзэглэсэн гэдгийг хэлмээр байна. Үүн дээр Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. 

Ард түмнийхээ хүлээлгэсэн итгэлийг эр хүний ёсоор хариулъя гэж хичээж ирсэн. Манайд ийм онцгой нөхцөл цөөхөн үүсэж байсан. Бид бүх хүчээ дайчилж ажилласан. Алдаа ч бий, оноо ч бий. Өнөөдөр Монгол Улсад хүн нас бараагүй байна. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг манай ард иргэд мэднэ.

Гэхдээ хариуцлага алдаж, тэр хөөрхий эмэгтэйд яаж хандаж буйг бид харсан. Алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би Ерөнхий сайдын хувьд хэлж ирсэн.

Үүнээс болж миний танхимын хоёр гишүүн огцрох өргөдлөө өгсөн. Миний офицер хүн. Дайны талбарт ялбал хамт ялж, үхвэл хамт үхдэг нь цэрэг хүний хувь заяа. Өчигдөр ард түмэн минь сэтгэл нь зовниж, нэн ялангуяа залуус цуглаж, төр засагтаа харамсаж буйгаа илэрхийлсэн. Үүнийг маш зүйтэй гэж ойлгож байна. Тэднийхээ шаардлагыг би хүлээж авч байна. Би Ерөнхий сайдын хувьд энэ хариуцлагыг үүрэх ёстой. Би ёс зүйтэй удирдагч байхыг хүсэж байна. Магадгүй энэ улс төрийн соёлын хувьд шинэ үзэгдэл.

Өөрийн хүүхэд байхаасаа авсан философиороо хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг албан тушаалаас албан ёсоор огцорч буйгаа мэдэгдэж байна.

Миний итгэж найдаж ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр унтарч байна. Цаашид ч өдөөн турхирах үйл ажиллагаа төлөвлөж буйг үгүйсгэхгүй. Иймд ч энэ хоёр том институт хооронд зүй бус харилцаа үүсэж, ард иргэдийн амь нас хохирох вий гэдгээс айж байна.

Та бид долдугаар сарын 1-нийг мартаагүй. Дахиж битгий тийм үйл явдал болоосой гэж хүсдэг, миний гаргаж буй шийдвэр ч үүнтэй холбоотой.

Иймд Ерөнхийлөгчид ч хариуцлага тооцох ёстой гэж бодож байна.

Маргааш нөгөөдрийн дотор шинэ ерөнхий сайд томилогдох ёстой. Төрийн ажлыг эмх цэгцтэй, залгамж чанартай явуулах чухал байна. Ерөнхий сайддаа итгэж, сэтгэлээ зориулж байсан Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж буйгаа хэлье. Миний бие улс төрөөс явж буй хэрэг биш ээ. Шударга ёсны төлөө, шударга шүүхтэй байхын төлөө зүтгэнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2021-01-21 16:20

jinhen er hvn bus#an har suralts

зочин
зочин
2021-01-21 16:23

Юу яриад байна. Ерөнхийлөгч санхүүжүүлэх гэж юу байх вэ. Гаргасан �##�даагаа хүлээж чадахгүй зүгээр байгаа хүнийг хөлдөө чирэх нь үү

Zochin
Zochin
2021-01-21 16:24

Сү. Батболдыг Ерөэхий сайд болгож БОЛОХГҮЙ.

зочин
зочин
2021-01-21 16:33

өчигдөр санхүүжүүлээд байхаар юу болсийн вэ Харин ч з�##�уучууд санаачилгаараа жагсаж үзэл бодолоо илэрхийлсэн тэгээд тарцгаасан Унасан бөхөд ш�##�таг мундахгүй гээч боллоо доо

Зочин
Зочин
2021-01-21 16:36

Ерөнхийлөгчийн мөнгөний жагса�##� нь хүнд хэцүү үед улс эх ороноо самарч.ядарсан ард олоноороо тоглож байна. Ажил хийж байсныгаа �######�уулчихаад энэ улс чинь яах болж байна.

BGYUJKH,KNG
BGYUJKH,KNG
2021-01-21 16:36

Ерөнхийлөгч арай ч ийм юм хийхгүй байлгүй дээ

Зочин
Зочин
2021-01-21 16:37

Эр хүн үнэнийг хэллээ

Зочин
Зочин
2021-01-21 16:48

Яг үнэнийг л хэллээ

Зочин
Зочин
2021-01-21 16:56

ОюунЭрдэнэ, неро неро Баатар 2 тоо чадуулчихсан уу.

Зочин
Зочин
2021-01-21 17:29

энэ м�##� жонхуу танай намынхантай хамтраад бхйгааг ойхгүй байна уу 5 богдын чойжил хүртэл х�##�уун ундаагаар дэмжээд байгаа биздээ

Зочин
Зочин
2021-01-21 17:44

Үнэн байхоо, Энэ чинь санхүүжилттэй удирдлагатай жагса�##� л гэж харагдахаар байсан шүү, Ерөнхийлөгч нохойтсон байж мэдэх, Эх орноо гэх сэтгэлтэй хүн бол имй юм хиймээргүй л байгаа юм. Бид ч муу Ерөнхийлөгч сонгосон гэдэг үнэн шүү

Зочин
Зочин
2021-01-21 17:52

Зөв.Одоо их хур�##�,хурган дарга нарыг авч хая.Авилга авсан төрийн �##�бан хаагч болон карманы хулгайчдыг насаар нь �##�бадан хөдөлмөр эрхлүүл.Ард олныг 30 жил дарамтласан нам дагасан нөхөдтэй тооцоо бодох цаг
корона дуусахаар ирнээ.

Холбоотой мэдээ

Back to top button