УЛС ТӨР

ТББХ: У.Хүрэлсүхийг огцрохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын хороо 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимыг өөрийнх нь хүсэлтээр огцруулах тогтоолын төслийг дэмжих эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд санал хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Одоо УИХ тар. 2020 оны сонгуулиар ард иргэд У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллалаа гэдэг итгэлээр, хөдөө гадаа хамт явж хийсэн бүх сурталчилгаагаар саналаа өгсөн. Өндөр рейтингтэй гишүүний нөлөөгөөр сонгогдсон энэ парламент тарах ёстой. У.Хүрэлсүх хариуцлагаас зугтаж сурсан хүн. Ковидын нөхцөл байдлыг дийлэхгүйгээ мэдээд зугтчихлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Намайг огцрохгүй бол Б.Пүрэвдорж гишүүн та хариуцлагаа хүлээ гээд л хэрүүлээ хийнэ. Энд муудаж сайдаж, хэрүүл хийх шаардлага байхгүй. Би ажлаа хийж чадаагүй гэж үзээд, Ерөнхий сайдын албан тушаалаас бууж байна. Гэхдээ би улстөрөөс яваагүй. Энэ улс орны шүүхийн эрх мэдэл, авлигын эсрэг хууль тогтоомжийг ном ёсоороо хэрэгжихэд нь анхаарч ажиллана. Хэн нэг улстөрчийн хүслээр шүүхийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг байж болохгүй. Би УИх-ын гишүүнийхээ хувиар цаашид олон асуудалд анхаарч ажиллана

Ингээд байнгын хорооны хуралдааны төгсгөлд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжиж байна гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтаар тогтоолын төсөл хуралдаанд оролцогчдын 76.5 хувийн саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны гаргасан саналын томьёоллоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button