Сү.Батболд: Эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох ёстой хүн намайг гүтгэлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр Ерөнхий сайдаас огцруулах тогтоолын төслийг дэмжих байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Хуралдаанаар гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Сү.Батболд:
"Үг хэлье гэж бодоогүй байтал ийм байдал үүсчихлээ. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох ёстой хүн намайг Оюу толгойн гэрээтэй холбож гүтгэлээ. Зээлийн хүүг бууруулах, татварын гэрээг 0 байсныг нь 20 болгож өөрчилсөн. Монгол төр нээлттэй байх ёстой, шалгах ёстой бол шалгах ёстой. Оюу толгой, төмөр зам гэхчлэн том төслүүдээ нээлттэй шалгаж, нүгэлтэй хүн нь нүглээ үүрдэг тогтолцоо ус агаар шиг хэрэгтэй болжээ.
Надад төрөөс хулгай хийж амьдрах ямар ч шаардлага байхгүй. Хувийн бизнесээ босгож, гэрээ засчхаад улс төрд орж ирсэн хүн. Ам үдээстэй байсан олон асуудалд ярих боломж олгож байгаад баярлалаа. Ичсэн хүн хүн ална гэж. Өөрөөсөө алдаа хайхын оронд бусдыг гүтгэж буйг эсэргүүцэж байна.
Жишээ ярихад, гаднын хувийн байгууллагаар хардсан гүтгэлэг хийлгээд танилцах эрх олгохгүй сар нуусан бохир технологи явсан. Би хүртэл ийм байдалд орж байгаа учраас хүний эрхийн асуудал үнэхээр аймшигтай болж гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Ардчилсан тогтолцоо руу явах юм уу, дарангуйлал руу явах юм уу. Маш хариуцлагатай сонголт дээр ирсэн үед Ерөнхий сайд хөгжил дэвшил, ардчиллын төлөө үйлдэл хийлээ гэж харж байна. Цаашид энэ асуудлаар маш их мэдээллийг хүргэнэ” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene hun hed naslana gej ulsiin umnuus gariin useg zursniihaa tuluu mungu awah yostoi gej zaluu ue iim ichguurgui udirdagchtai bsnaas ichij bna tanii ur huuhed hurtel ichij amidrah bh nuuts gej bdaggui
Бороогийн �##�т хулгайчч