НИЙГЭМ

Өнөөдөр БНСУ руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна.

Өнөөдрийн Сөүлийн чиглэлийн онгоц хөөрсөн эсэхийг МИАТ ХК-ийн лавлахаас тодруулахад, “Чингис хаан нисэх буудлаас 10.40 цагт хөөрч, Солонгосын цагаар 14.50 цагт газардана. Харин Улаанбаатарт 20.00 өнгөрөөж бууна” гэж хариулав.

Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм.

Харин Улаанбаатараас Сөүлийн чиглэлд эсвэл Сөүлээр дамжин гуравдахь орон руу зорчих, тухайн улсын хүчинтэй визтэй иргэд miat.com вебсайт дахь нислэгийн хүлээх хуудсанд бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигчийн нэр нислэгт багтсан тохиолдолд “Миат” ТӨХК-аас зорчигчтой холбогдож тийз бичнэ хэмээн УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button