НИЙГЭМ

Б.Болдсайхан эмч хорт хавдраа эмчлүүлэхээр гадаад руу нислээ

“Зүрх мартахгүй” төслийг санаачлан, олон олон иргэнд, хүүхдэд амьдрал бэлэглэсээр буй эмч Б.Болдсайхан хорт хавдар тусан, эмчлүүлэхээр гадаад нисэж буй талаараа цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Үүрээр эхэлсэн сүүлийн хагалгаа: ховдолын цоорхой нөхөх сайн боллоо. Одоо онгоцны буудлын зүг .
Уучлаарай. Нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос гурван литр орчим цус алдаж ухаангүй Сонгдо эмнэлэгтээ хүргэгдэж ирж дурангаар цус тогтоолгосон. Явах дөхсөн. Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Нэгдүгээр сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулшгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгаа орсон.

May be an image of нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс

Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх. “Зүрх мартахгүй” төсөл зогсохгүй ээ. Намайг байсан ч байхгүй ч үргэлжлүүлээд явах 20-иад хүнтэй чадвартай сайн баг. Бямбасүрэн, Доржсүрэн, Буянтөгс, Гэрэлмаа, Зоригоо, Намхайдорж, Эрдэнэбаатар, ХашЧулуун эмч нараар ахлуулаад үлдэж, ажлаа хийнэ.

Уучлаарай: 1.МИАТ ачааны карго онгоцонд билетээ аваад нислээ. Битгий бүүр их муу хэлж, шүүмжилж, үзэн ядаарай, хэн нэгнийг хойш урагш болгоогүй ээ. Уучлаарай: 2.Зун намаржин ходоод өвдсөн ч дурандуулалгүй дараа 7 хоногт гэж өвчтөндөө огт зөвшөөрдөггүй байж өөрөө гаргасан тэнэглэлээс өвчин хожуу мэдэж хүндэрсэнд. Үүний улмаас “Зүрх мартахгүй” төслөөр зүрхний хагалгаанд орж амжих байсан жоохон хүүхдүүдийн өмнө уучлал гуйя. Хоёр сарын дараа дэлгэр Монгол орондоо яаран яаран ирж уулзахын ерөөл тавья” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

БЯНХАН ЗҮРХНИЙ ТӨЛӨӨ ХИЙСЭН БУЯН ЧИНЬ АВРАХ БАЙХАА ТАНДАА ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ХУРДАН ЭДГЭЭРЭЙ ТА МИНЬ ........... ЭХ ОРОН ЭЛГЭН САДАН ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙЯ

Zochin
Zochin

Saihan bolood ireerei ta.Amjilt

Sain yavaad ireerei
Sain yavaad ireerei

Uvchnuu yalan diileerei, amjilt

zochin
zochin

ene emch shig zvrh setgeltei emch mgld olon boloosoi.hurdan emchlvvleed hurdan ireerei olon byatshan zvrhnvvd hvleej bga shv taniig.ajil amidrald ni az jargal deediin deediig hvsey amjilt

Зочин
Зочин

хурдан эдгээрэй

Зочин
Зочин

tamhia hayaa nz uudaa, hurdan edgeerei, eruul enkhiig husie

123
123

эрүүл энхийг хүсэн ерөөе

ХУРДАН ИДГЭЭД ИРЭЭРЭЙ
ХУРДАН ИДГЭЭД ИРЭЭРЭЙ

таныг БУРХАН АВРАНА. иДГЭЭД ХУРДАН ЭХ ОРОНДОО ИРЭЭРЭЙ

Танд
Танд

Хурдан эдгээрэй.

sdf
sdf

edgeerei

зочин
зочин

хурдан эдгээд ирээрэй, бид бүгд дор дороо л з�##�бирч байя,

Зочин
Зочин

ene hun olon tumend handaj eruul mendiin asuudlaar ih zuil zuvludug. hurdan edgeesee

zochin/ender nastan/
zochin/ender nastan/

Emch mani khurdan edgeed ireerei Ta estoi mundag emch shuu

Холбоотой мэдээ

Back to top button